ИЛОН МАСК ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ ХӨРӨНГӨТЭЙ ХҮН ЭРГЭН БОЛОХОД ОЙРТЛОО
Bloomberg Billionaires индексийн мэдээллээс авч үзвэл Илон Маскын хөрөнгө оргил үедээ 2021 онд 300 тэрбум ам.долларт хүрч байсан билээ. Харин 2022 онд түүний хөрөнгийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг Тесла компанийн хувьцааны ханш унасан болон Твиттерийг хөшүүрэгтэй худалдан авсан нь хөрөнгө нь буурахад гол нөлөөг үзүүлсэн юм.
Тэрээр 2022 оны 12-р сард Францын дэлхийн хамгийн том тансаг хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч LVMH Moet Hennessy Louis Vuitton-ийн дарга Бернард Арнод дэлхийн хамгийн баян хүний байр сууриа алдсан бол 2023 онд Тесла компанийн хувьцааны ханш 74% өссөнөөр Илон Маск нь 191 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болж Бернард Арно эрхмээс ердөө 1 тэрбум ам.доллароор бага хөрөнгөтэй болоод байна.
Эх сурвалж: Блүүмберг
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19