{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ИНФЛЯЦ ӨССӨӨР БАЙВАЛ МӨНГӨНИЙ ХАТУУ БОДЛОГО БАРИМТЛАХААС ӨӨР АРГАГҮЙ

ИНФЛЯЦ ӨССӨӨР БАЙВАЛ МӨНГӨНИЙ ХАТУУ БОДЛОГО БАРИМТЛАХААС ӨӨР АРГАГҮЙ


Монголбанкны ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн зах зээлийн хэтийн төлөвтэй холбоотойгоор доорх агуулгын хүрээнд хариулт өгөв.

1. 7-р сарын статистик мэдээллээс харвал инфляцын түвшний бууралт ажиглагдаж байна. Гэвч манай орны хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүний 50 гаруй хувь нь импортын бүтээгдэхүүн байдаг тул инфляц буурах нь төвөгтэй байна. Тийм учраас дэлхийн инфляц тогтвортой болох үед манай орны инфляц тогтвортой болох уялдаатай байна.

2. Инфляцын түвшин цаашид өсөх эсэхээс хамаарч бодлогын хүүг өсгөнө. Монголбанк хамгийн сүүлийн Мөнгөний бодлогын хорооны хурлаас хойш инфляцыг 2023 оны эхний хагас жилд 8%-д аваачих төсөөлөлтэй байгаа. Инфляцын түвшин төсөөллийн дагуу явбал бодлогын хүүг өсгөхгүй. Харин бусад тохиолдолд мөнгөний бодлогыг хатууруулахаас өөр арга зам байхгүй.

3. Эдийн засаг цар тахлын дараа дөнгөж сэргэж байгаа энэ үед мөнгөний бодлогыг хатууруулах нь эдийн засгийн тодорхой сэргэлтийг сааруулах сөрөг нөлөөтэй. Тиймээс төв банк эдийн засгийн өсөлтийг сааруулахгүй байхын зэрэгцээ инфляцыг богино хугацаанд хяналтдаа авах талаас мөнгөний бодлогыг явуулна. (Жич: Монгол улсын эдийн засаг эхний хагас жилийн байдлаар 1.9 хувиар өссөн.)

3. Төв банк одоо 2 сорилттой тулгараад байна. Нэгдүгээрт, ханшийн тогтвортой байдал, хоёрдугаарт, валютын нөөцийг хадгалах. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш сүүлийн нэг жилд 10 орчим хувиар суларсан. Энэхүү сулралыг огцом сулралт гэж Монголбанкны зүгээс харахгүй байгаа. Валютын нөөцийн хувьд өнөөдрийн байдлаар 2.6 тэрбум ам.доллар байна. Ерөнхийдөө алт, зэсийн нөөц хэвийн хэмжээнд байна. Харин нүүрсний экспорт нэмэгдвэл валют орох урсгал сайжрах нь ойлгомжтой.

4. Зээл олголт хэвийн явагдаж байгаа боловч 2021 оны мөн үеийн хэмжээнээс буурсан үзүүлэлттэй байна. 7-р сарын үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал зээлийн өрийн үлдэгдэл 20 хувиар өсчихсөн байна. Энэ нь шинээр 20 хувийн зээл гарсан байгааг илтгэж байна. Харин мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн жилийн үзүүлэлтээс өсөөгүй байгаа нь төв банк мөнгөний хатуу бодлогын тал руу явж байгаагийн илрэл болж байна.

5. Орон сууцны ипотекийн санхүүжилтийн хөтөлбөр 2013 оноос хэрэгжээд буй том хэмжээний сайн хөтөлбөр билээ. Олон улсын байгууллагын зүгээс уг хөтөлбөрийг төсвийн шинжтэй гэж хардаг. Ипотекийн зээлийн хүү банкны арилжааны зах зээлийн нөхцөлд суурилсан учраас одоогоор 6% байгаа нь нэлээн хөнгөлөлттэй хүү юм. Өнгөрсөн оны 10-р сараас эхлэн зээлийн хүү 8%-иас 6% болж буурсан. Тийм учраас цаашид ипотекийн зээлийн хүүг бууруулахад төвөгтэй. Үүнийг бууруулъя гэвэл хэн нэгэн байгуулга татаас өгч алдагдлыг үүрч бууруулах боломжтой.

Эх сурвалж: News.mn

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ