“ИНВЕСКОР ББСБ” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА
Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 2-р ангилалд бүртгэлтэй "Инвескор ББСБ" ХК нь 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа. Тайлант хугацаанд дараах үр дүнд хүрчээ. Үүнд:
- Харилцагчийн тоо өмнөх оны мөн үеэс 170 хувиар өсч 4712, зээлийн багц 103 хувиар өсч 52.9 тэрбум төгрөгт;
- Нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 32.3 тэрбум төгрөгөөр буюу 50 хувиар өсч, 97.4 тэрбум төгрөгт;
- Нийт өөрийн хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.8 тэрбум төгрөгөөр өсч 46.5 тэрбум төгрөгт тус тус хүрсэн байна.
- 13.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн ба нийт орлого өмнөх оны мөн үеэс даруй 61 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
- 6.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс 52 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Хагас жилийн тайлангийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Other news