{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"ИНВЕСКОР ББСБ” ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛТЭЭСЭЭ ДАВЖ ХААГДЛАА

"ИНВЕСКОР ББСБ” ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛТЭЭСЭЭ ДАВЖ ХААГДЛАА


“Монголын  хөрөнгийн бирж” ТӨХК-ийн энэ оны 4 дэх IPO болох “Инвескор ББСБ” ХК нь  нийт хувьцааныхаа 15% буюу 1,613,878 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө  оруулагчид болон олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны  захиалгыг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс өнөөдөр буюу 5 дугаар  сарын 30-ны өдрийн 16:00 цаг хүртэл авч дууслаа.

“Инвескор ББСБ”  ХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн  захиалгад нийт 336 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож нийт  2,899,735,069 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь татан  төвлөрүүлэх доод дүнгээс 15.9 хувь давсан үзүүлэлт боллоо. Харин  стратегийн 14 хөрөнгө оруулагчдаас нийт 16,004,292,500 төгрөгийн үнэт  цаас худалдан авах санал ирүүлсэн нь стратегийн хөрөнгө оруулагчдаас  татан төвлөрүүлэх доод дүнгээс 6.1 хувь давсан байна. 

“Инвескор  ББСБ” ХК нь шинээр гаргасан 1.6 сая ширхэг үнэт цаасыг МХБ-ийн "Үнэт  цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын захиалга бүртгэлийн  аргыг ашиглан стратегийн хөрөнгө оруулагчдад 1,650-1,750 төгрөгийн  хооронд, олон нийтэд 1,550-1,650 төгрөгийн хооронд санал болгосон бөгөөд  стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга 100 хувь биелж хуваарилалтыг  хийсэн бол олон нийтэд нийлүүлэх нэгж хувьцааны үнийг 1,600 төгрөгөөр  тогтоохоор шийдвэрлэлээ. Тогтоосон ханшнаас доогуур захиалга өгсөн  хөрөнгө оруулагчдын захиалга биелэх боломжгүй бөгөөд 1,600 төгрөгөөс дээш  өгсөн захиалгыг журмын дагуу 90.84 хувиар хувь тэнцүүлэн тооцож  хуваарилалт хийнэ. 

СЗХ-ноос “Инвескор  ББСБ” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож,  хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан үед хөрөнгө  оруулагчид тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны  төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх үүснэ.


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж


Бусад мэдээ