“ИНВЕСКОР ББСБ” ХК НЬ КИРГИЗИЙН КОМПАНИД ХӨРӨНГӨ ОРУУЛЛАА
"Инвескор ББСБ" ХК нь Бүгд Найрамдах Киргиз улсын Золотой стандарт санхүүгийн компанид хөрөнгө оруулж гаргасан нийт хувьцааг худалдаж авч байгаа бөгөөд 2020 ондоо багтаан финтек технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг тус улсад нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Киргизийн "Золотой стандарт" ХХК нь 2004 онд байгуулагдсан, бичил санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй, Бишкек хотод 1 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд бага дүнтэй жижиг дунд бизнесийн санхүүжилт, хэрэглээний барьцаат зээлийг голлон олгодог компани юм.
"Инвескор ББСБ" нь санхүү, финтек болон хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ба компанийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөний дагуу Төв Азийн зах зээлд нэвтрэхээр ажиллаж байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ