{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
"ИНВЕСКОР ББСБ" КОМПАНИ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО

"ИНВЕСКОР ББСБ" КОМПАНИ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО


Image result for инвескор"Монголын  хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/23 тоот тушаалаар “Инвескор ББСБ” ХК-ийн нийт  71,727,918 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлийн III ангилалд бүртгэснийг Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 4 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар хэлэлцэж, 70 тоот тогтоолоор нийт гаргасан хувьцааны 15 хувь буюу 10,759,188 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд МХБ-ийн "Арилжааны журам"-ын дагуу захиалга бүртгэлийн аргаар санал болгон арилжаалахыг зөвшөөрлөө. 

Тус компани санал болгон худалдах хувьцааны 85 хувь буюу 9.1 сая ширхгийг тус бүрийг нь 1650-1750 төгрөгөөр стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 15 хувь буюу 1.6 сая ширхгийг тус бүрийг нь 1550-1650 төгрөгөөр нийтэд санал болгон худалдах замаар нийт 17.6-18.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү хувьцааны андеррайтингийн үйлчилгээг “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК,  аудитын үйлчилгээг “БДО Аудит” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг  “Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “Гэрэгэ Эстимэйт" ХХК тус тус үзүүлж байна.


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news