{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ЖЕРОМ ПАУЭЛЛ: ЭНЭ ОНД БОДЛОГЫН ХҮҮГ ДӨРВӨН УДАА ӨСГӨЖ МАГАДГҮЙ
Олон улсын зах зээл

ЖЕРОМ ПАУЭЛЛ: ЭНЭ ОНД БОДЛОГЫН ХҮҮГ ДӨРВӨН УДАА ӨСГӨЖ МАГАДГҮЙ


"АНУ-ын эдийн засаг өсөж байгаагаас гадна инфляц хоёр хувийн зорилтот түвшинд хүрнэ гэдэгт итгэх итгэл нэмэгдсэн" гэж Холбооны Нөөцийн банкны шинэ тэргүүн Жером Пауэлл мэдэгдэв. Тэрбээр албан үүргээ хүлээн авсныхаа дараа анх удаа Конгрессын өмнө буюу олны өмнө мэдэгдэл хийлээ. АНУ-ын Төв банкны шинэ тэргүүн Жером Пауэлл “АНУ-ын Төв банк өнгөрсөн 12 дугаар сард хийсэн хурлаар бодлогын хүүг энэ онд гурван удаа өсгөнө гэсэн таамаг гаргаж байсан. Харин энэ таамаг хэрхэн өөрчлөгдөх нь гуравдугаар сард тодорхой болно. Тодорхой байгаа зүйл нь эдийн засаг өсөж байгаа тоон үзүүлэлтүүд гарч байна. Хөдөлмөрийн зах зээл улам сайжирч байна. Зарим тоон үзүүлэлтээс инфляц зорилтот түвшинд хүрч өснө гэдэгт итгэх итгэл нэмэгдсэн. Олон улсын хэмжээнд ч бас эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг сайн дүнтэй байна. АНУ-ын төсвийн бодлогоор эдийн засаг дахь мөнгөний эргэлт нэмэгдэхээр байгаа тул цаашид мөнгөний бодлогын чиглэл өнгөрсөн 12 дугаар сард гарсан дүгнэлтээс өөрчлөгдөнө гэж бодож байна. Бодлогын зөвлөл гуравдугаар сард хуралдана. Одоогоор урьдчилсан дүгнэлт хиймээргүй байна” гэж мэдэгдлээ.

Жером Пауэллийн мэдэгдэл АНУ-ын Төв банк цаашид ямар бодлого баримтлах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй. Гэхдээ тус банк энэ онд бодлогын хүүгээ гурав биш дөрвөн удаа өсгөх хүлээлт эдийн засагчдын дунд улам нэмэгджээ. Тухайлбал, гуравдугаар сард бодлогын хүүг өсгөх магадлал 100 хувьтай байгааг “Bloomberg”-ийн шинжээчид онцолж байна. АНУ-ын татварын шинэчлэл, төсвийн бодлогоос хамаарч эдийн засаг дахь мөнгөний эргэлт нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Үүнээс хамаарч Холбооны Нөөцийн банк мөнгөний бодлогоо өсгөх чиглэл давамгайлж байгааг шинжээчид хэлж байна.

Эх сурвалж: BloombergTv.mn


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news