{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХААН БАНК ХК /KHAN/ 2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН НИЙТЛЭГДЛЭЭ

ХААН БАНК ХК /KHAN/ 2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН НИЙТЛЭГДЛЭЭ


Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) I-р ангилалд бүртгэлтэй Хаан Банк ХК /KHAN/ 2023 оны жилийн эцсийн тайлангаа танилцууллаа.

Тус компани нь 2023 оны тайлант жилд 2.05 их наяд төгрөгийн хүүгийн орлоготой ажилласан нь жилийн өмнөх мөн үеэс 47.0%, цэвэр ашиг 558.78 тэрбум төгрөгт хүрсэн нь 24.5% тус тус өссөн үзүүлэлт боллоо.

Хаан Банк ХК /KHAN/ хувьцааны ханш 2024 оны 2 сарын 6-ны өдөр 1,076 төгрөг дээр хаагдсан бөгөөд 2.06 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй байна. Тус компанийн P/E харьцаа 3.7, P/B харьцаа 0.98, эзний өмчийн өгөөж (ROE) 31.0% байна.

Бид Хаан Банк ХК-ийг /KHAN/ 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 40%-ийг  нийт хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваарилна гэх хүлээлттэй байна. Хэрэв цэвэр ашгийн 40%-ийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаар хуваарилна гэж тооцвол нэгж хувьцаанд 116.89 төгрөг ногдох юм. Энэ  тохиолдолд ногдол ашгийн өгөөж 10.86% байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ