{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
“ХАЙ БИ ОЙЛ” ХК-ИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 23.6 ХУВИАР ӨСӨЖ, 561.4 САЯ ТӨГРӨГТ ХҮРЭВ
Компанийн мэдээ

“ХАЙ БИ ОЙЛ” ХК-ИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 23.6 ХУВИАР ӨСӨЖ, 561.4 САЯ ТӨГРӨГТ ХҮРЭВ


Монголын Хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй “Хай Би Ойл” ХК-ийн борлуулалтын орлого 2017 онд 23.6 хувиар өсөж, 561.4 сая төгрөгт хүрсэн байна. Тус компанийн санхүүгийн тайланг харвал 2017 онд ерөнхий ба удирдлагын зардлаа 6.7 дахин бууруулж, 298.3 сая төгрөг болгосон байна. Хэдий тийм боловч 2016 онд үйл ажиллагааны бус зардал нь 5.5 сая төгрөг байсан бол 2017 онд энэ нь 3.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Улмаар санхүүгийн жилийн эцэс гэхэд “Хай Би Ойл” ХК-ийн алдагдал 2.6 дахин нэмэгдэж, 3.69 тэрбум төгрөг болжээ. Тус компани газрын тосны хайгуул олборлолт, дахин боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Хувьцааны арилжааг нь харвал өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Хай Би Ойл” ХК-ийн хувьцааны ханш 2.3 дахин буурч, өнөөдрийн байдлаар 59.7 орчим төгрөгт хүрээд байна. Тус компанийн зах зээлийн үнэлгээ 3.1 тэрбум төгрөг болоод байгаа талаар Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.


Эх сурвалж: BloombergTv.mn


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news