{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ХХААХҮЯ: МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ 20 ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

ХХААХҮЯ: МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ 20 ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ


Image result for махМах, махан бүтээгдэхүүний экспортын нийт хэмжээ 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 54.9 мянган тонн хүрсэн байна. Энэ нь “Сүүлийн 20 жилийн дээд хэмжээ” гэж Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ.

Тоо толгойгоор нь авч үзвэл 2018 онд 4.4 сая толгой малтай тэнцэх хэмжээний мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ. Бэлчээрийн даац, сүргийн эргэлтийг харгалзаж жилд 180 орчим мянган тонн мах экспортлох боломжит нөөц байгаа гэж салбарын яам үзэж байгаа юм. Бизнесүүдийг авч үзвэл дотоодын 19 компани мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй байна. Тухайлбал, “Хатансүйх импэкс” ХХК БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн, БНСУ-д ясны шөл экспортолж байгаа талаар мэдээллээ. Мөн “Очирдагинас” ХХК БНСУ-д нөөшилсөн бүтээгдэхүүн экспортолж эхэлсэн байна. Компани 2018 оны 3-р сард хиам, консервын шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулсан гэж мэдээллээ. Хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн гол тулгуурын нэг болох боломжтой гэж зарим шинжээчид үзэж байна.

2018 онд “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны эх үүсвэрээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 20 үйлдвэрт нийт 188.2 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан үйлдвэрүүдийн самнах, ээрэх, сүлжих үйлдвэрлэлийн хүчин чадал 28-43 хүртэл хувиар өссөн байна.

Мөн Засгийн газраас энэ долоо хоногт баталсан Эрчимжсэн мал аж ахуй үндэсний хөтөлбөрт нийт 166.3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. 2019-2023 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн дүнд шингэн сүүний импортыг тэглэж, өндөгний импортыг 90 хувь, зөгийн балын импортыг 70 хувь бууруулах зорилт тавьсан ажээ.


Эх сурвалж: BloombergTv.mn 



Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news