{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХНС БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ДАХИН 3 УДАА ӨСГӨХ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА

ХНС БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ДАХИН 3 УДАА ӨСГӨХ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА


АНУ-ын инфляцын түвшин болон зах зээлийн одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл Холбооны Нөөцийн Сан (ХНС) 2023 онд бодлогын хүүгээ дахин 3 удаа өсгөх хүлээлттэй байна. Холбооны Нээлттэй Зах Зээлийн Хороо (FOMC) нь 3, 5 болон 6-р саруудад хуралдаж хурлуудын үр дүнд төв банкны бодлогын хүүг 5.25-5.50%-д хүргэх магадлал хамгийн өндөр байна.

Бидний хувьд 3 сарын 14-д мэдээлэгдэх АНУ-ын 2-р сарын инфляцын түвшин болон хөдөлмөрийн зах зээлийн мэдээллүүдээс хамаарч бодлогын хүүг оргил түвшиндээ 5.75%-д хүргэх боломжтой гэж бодож байна.

Эцэст нь аль ч тохиолдолд бодлогын хүүгийн зах зээлд нөлөөлөх хоцрогдлын хугацааг ХНС харгалзан үзэж 2023 оны дунд үеэс эхлэн бодлогын хүүгээ өсгөхөө зогсоох юм. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ