ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН БОДЛОГЫН ХҮҮГЭЭ 5%-5.25%-Д ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ
Холбооны нөөцийн сан (ХНС) бодлогын хүүгээ өсгөж эхэлснээс хойш 15 сарын дараа анх удаа бодлогын хүүгээ өсгөсөнгүй. ХНС 6 сарын 15-д болсон Мөнгөний бодлогын шийдвэрээрээ бодлогын хүүг өсгөөгүй хэдий ч инфляцын түвшнийг зорилтот 2.0%-д хүргэхийн тулд цаашид ч хумих бодлого баримтлах болохыг зах зээлд дахин санууллаа.
Тодруулбал, бодлого боловсруулагчдын медиан хүүгийн төсөөллийг харвал 2023 оны эцэс гэхэд бодлогын хүүг 5.75%-д хүргэх магадлал хамгийн өндөр байна. Учир нь бодлогын хүүгийн өмнөх медиан төсөөлөл 5.1% байсан бол 2023 оны 2-р улирлын шинэчилсэн төсөөллөөр 5.6% болж өссөн байна. Нийт 18 бодлого боловсруулагч байгаагаас 12 нь бодлогын хүүг 2023 оны эцэс гэхэд 5.5%-5.75% болгохыг дэмжиж, медиан төсөөлөл 5.6% дээр тогтсон байна.
Тиймээс ХНС 2023 онд дахин 2 удаа бодлогын хүүг 0.25%-иар өсгөх төлөвтэй байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19