{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 320 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЛОО

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 320 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЛОО


Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сарын 320 мянган төгрөг болгон нэмэгдүүлж, 2019 оноос хэрэгжүүлэхээр болсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээллээ. Ингэснээр хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээ 2017 онд сүүлд шинэчилснээс 80 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Цаашид 2020 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үргэлжлүүлэн нэмж, 420 мянган төгрөгт хүргэнэ гэдгийг Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос онцолсон юм. Одоогоор нийт ажиллагсдын найман хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтооно гэсэн хуультай. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо хэд хэдэн хүчин зүйлийг харсан. Нэг цагийн 1904 төгрөг, сард 320 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоож, 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр боллоо. Улсын хэмжээнд 1.1 ажиллагсад байна. Эдгээр ажиллагсдын найман хувь буюу 80 мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг” гэж мэдээллээ.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ