{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ХӨГЖЛИЙН БАНК: 500 САЯ АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН САНХҮҮЖИЛТ ОРЖ ИРСЭН

ХӨГЖЛИЙН БАНК: 500 САЯ АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН САНХҮҮЖИЛТ ОРЖ ИРСЭН


Image result for ХӨГЖЛИЙН БАНКЭнэ сард олон улсын зах зээлд арилжаалсан 500 сая ам.долларын бондын санхүүжилт орж ирсэн гэж Хөгжлийн банк мэдээллээ.

Таван жилийн хугацаатай, 7.25 хувийн купонтой энэхүү бондыг гаргасан нь дотоодын валютын захад үүсээд буй хэлбэлзлийг сааруулахад эергээр нөлөөлсөн гэж тус банк үзэж байна. Засгийн газрын баталгаагүй энэхүү бондын санхүүжилтээр богино хугацаатай эх үүсвэрүүдээ дахин санхүүжүүлнэ гэж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал мэдээллээ. Тухайлбал, Хөгжлийн банкны хувьд 0-6 сарын хугацаатай эх үүсвэрийн өртөг 7.41 хувь болсон байна. АНУ-ын Холбооны нөөцийн банк цаашид бодлогын хүүгээ өсгөхийн хэрээр эх үүсвэрийн өртөг нэмэгдэнэ. Тиймээс одоогийнхоос бага өртөгтэй эх үүсвэр бүрдүүлэхэд анхаарч ажилласан гэж мэдээллээ.

Цаашид дунд хугацаандаа бонд гаргахаас гадна ногоон эх үүсвэрээс санхүүжилт татах бололцоотой. Тухайлбал, Ногоон бонд гаргаж, илүү урт хугацаатай, хүү багатай санхүүжилт татсанаар гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулж, агаарын бохирдлыг бууруулах боломжтой гэж Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал мэдээлсэн юм.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news