{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
“ХӨХ ГАН” ХК-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ НЭГ ЖИЛД 67.8 ХУВИАР ӨСӨВ
Компанийн мэдээ

“ХӨХ ГАН” ХК-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ НЭГ ЖИЛД 67.8 ХУВИАР ӨСӨВ


2015 оноос хойш сул зогсолт хийгээд байгаа “Хөх ган” компани 2018 онд  DRI болон агломерат үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа талаараа мэдээллээ.  “Хөх ган” компани 2008 онд IPO гаргаж, олон нийтээс 3.2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж байсан аж. Үүгээр жилд 30 мянган  тонн ангижруулсан төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай ангижруулсан төмрийн  үйлдвэр байгуулах төслийг Эрдэнэт хотод хэрэгжүүлсэн  байна. Одоогоор  тус компанийн 52.5 хувийг “Бэрэн” групп, 25.7 хувийг “Би Ди Сек” үнэт  цаасны компани эзэмшиж байгаа ажээ. “Хөх ган” компанийн хувьцаа  эзэмшигчдийн ээлжит хурал энэ сарын 30-нд болох бөгөөд хуралд орох  эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэл  энэ баасан гарагт дуусаж байна. 

Тус  компанийн хувьцааны ханш өнгөрсөн нэг жилийн хугацаанд 67.8 хувиар  өсөж, 100 төгрөгт хүрээд байгаа юм. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь  10.2 тэрбум төгрөгт хүрээд байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news