{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
Хөрөнгө оруулагчид иенийг зорих тусам Япон улсын зах зээлийн төлөв муудаж байна

Хөрөнгө оруулагчид иенийг зорих тусам Япон улсын зах зээлийн төлөв муудаж байна


Ойрын хугацаанд АНУ-ын томоохон улс орнуудтай хийсэн тарифын хэлцэлд ахиц гарснаар хөрөнгө оруулагчдын итгэл бага багаар сэргэж, улс орнуудын хөрөнгийн зах зээлд эерэг хандлага ажиглагдаж байна. 

Гэвч өнөөдрийн байдлаар Япон улсын эдийн засаг болон хөрөнгийн зах зээл өсөлтийн трендийг дагаж сэргээгүй байна. Тухайлбал, 2025 оны 6-р сарын 3-ны байдлаар зах зээлийг илэрхийлэх голлох индексүүд оны эхэн үеэс: 

  1. S&P 500 индекс +1.7 хувь 
  2. FTSE 100 индекс +6.4 хувь
  3. Nikkei 225 индекс -4.1 хувийн өөрчлөлт тус тус үзүүлсэн байна.

Бусад томоохон улс орнуудын хөрөнгийн зах зээл өсөж байхад Япон улс уналттай байгаа нь иений ханш чангарсантай нягт холбоотой юм.

Худалдааны дайнаас шалтгаалан хөрөнгө оруулагчид эрсдэл багатай хөрөнгө оруулалт эрэлхийлэх болж, Япон улсын валютын эрэлт нэмэгдсэн.

Учир нь Япон улсын эдийн засгийг дэлхий дахинд нэн тогтвортойд тооцдог ба эдийн засгийн тодорхойгүй нөхцөлд хөрөнгө оруулагчид иенээр хөрөнгө оруулах нь нэмэгддэг.

Гэхдээ тарифтай зэрэгцэн иений эрэлт нэмэгдсэнээр Япон улсын экспортын орлого эрс буурах аюултай юм. 

Тус нөлөөллийн хүрээнд Японы томоохон автомашин үйлдвэрлэгчдийн үнэ, өртөг нэмэгдэж, гадаад дахь борлуулалт нь багасах төлөвтэй болсноор хувьцааны ханш нь унаж, Nikkei 225 индексийг хойш татсаар байна.

Эдгээр үйл явдалтай зэрэгцэн Япон улсын инфляцын түвшин сүүлийн 3 сарын турш 3.6-3.7 хувийн түвшинд хадгалагдсан. 

Тус улсын төв банкны зорилтот инфляц 2.0 хувь байгаа бөгөөд инфляц өндөр түвшинд хадгалагдсаар байвал бодлогын хүүгээ өсгөх магадлал улам нэмэгдэнэ.

Хэрэв бодлогын хүү нэмэгдвэл хөрөнгө оруулагчдын зүгээс иенээр хөрөнгө оруулах хандлага улам ихсэж, иен дахин чангарах юм. 

Мөн бодлогын хүү өссөнөөр компаниудын санхүүжилтийн өртөг, шаардлагатай өгөөж өсөх тул Япон улсын эдийн засгийн эргэлт саарч, цаашдын төлөв нь зогсонги болох магадлал нэмэгдэж байна.

Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

"Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

+976 7010-0261


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news