{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨДӨЛГӨӨН

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨДӨЛГӨӨН


Дэлхийн хөрөнгийн зах зээл 2022  оны эхний 2 сард уналттай байлаа. 1-р сард АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ХНС) инфляцын түвшин өндөр байгаатай холбоотой мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж эхлэх тухай мэдэгдсэнээр дэлхийн үнэт цаасны зах зээл уналттай байсан бол 2-р сард ОХУ болон Украины зөрчилдөөнтэй  холбоотой геополитикийн эрсдэлээс  үүдэн зах зээлийн хэлбэлзэл  нэмэгдэж, сарын сүүл гэхэд зах зээл уналттай байлаа.

2022 оны 2-р сард ОХУ болон Украины зөрчилтэй холбоотой  хувьцааны зах зээлд тодорхойгүй  байдал ихсэж, хөгжингүй зах зээлийн хувьцаанууд өмнөх сартай харьцуулахад 2.5%-аар буурсан ба өмнөх оны эхэн үетэй харьцуулахад энэ нь 7.6%-аар буурсан үзүүлэлт болжээ. ОХУ болон Украины мөргөлдөөнтэй холбоотой тодорхойгүй байдал үргэлжилсээр байгаа нь хөгжингүй  эдийн засгуудад хүнс, эрчим хүчний үнэд нөлөөлөхөөр байна. ОХУ нь дэлхийн түүхий нефтийн үйлдвэрлэлийн 13%, байгалийн хийн үйлдвэрлэлийн 17%, улаан буудайн 10% орчмыг бүрдүүлдэг ба түүхий  эдийн томоохон экспортлогч улсуудын нэг юм. 

Доорх зурагт 2022 оны 2-р сарын эцсээрх хөрөнгө оруулалтын өгөөжийн хөдөлгөөнийг харуулав.

Тэмдэглэл: Баганан график нь 2022 оны хамгийн их өсөлт, бууралтын хязгаарыг илэрхийлэх бөгөөд цэгэн  мэдээлэл нь оны эхнээс 2022 оны 2 сар хүртэлх өгөөжийн хэмжээг илэрхийлнэ.


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news