{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС ГЭЖ ЮУ ВЭ?

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС ГЭЖ ЮУ ВЭ?


Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэж юу вэ?

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (цаашид “ХБҮЦ” гэх) нь барьцаат болон баталгаат гэсэн 2 төрөлтэй байдаг бөгөөд зээл, түрээс болон санхүүгийн түрээсийн гэрээ, өрийн бичгээс үүсэх шаардах эрх, зээлийн карт олгогчийн авлага зэрэг мөнгөн урсгал бий болгох боломжтой санхүүгийн хэрэгслээр баталгааждаг, хөрөнгө оруулагч нь уг ХӨРӨНГИЙН ОРЛОГООС ТЭРГҮҮН ЭЭЛЖИД ТӨЛБӨРӨӨ ГАРГУУЛАХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛСАН ҮНЭТ ЦААС байна.

Баталгаат үнэт цаасыг зөвхөн тусгай зориулалтын компани (цаашид “ТЗК” гэх) гаргах бол Барьцаат үнэт цаасыг банк эсхүл орон сууцны санхүүжилтийн компани гаргахаар Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд заасан байдаг. Мөн тус хуульд Үнэт цаас гаргагч нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо (цаашид “СЗХ” гэх)-ноос баталсэн “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ын дагуу авах бөгөөд тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван сарын дотор ХБҮЦ-ыг Хороонд бүртгүүлэхээр зохицуулсан.

Тусгай зориулалтын компанийг банк, банк бус санхүүгийн байгууллага, орон сууцны компани болон Хорооноос зөвшөөрсөн санхүүгийн бусад байгууллага байгуулж болно. Тусгай зориулалтын компанийн эрхлэх үйл ажиллагаа болон түүнд хориглох үйл ажиллагаа нь дараахаас харна уу. Үүнд:

Эрхлэх үйл ажиллагаа
Хориглох үйл ажиллагаа
  • Хөрөнгө худалдаж буюу шилжүүлэн авах
  • Баталгаат үнэт цаас гаргах;
  • Хөрөнгийг өмчлөх, хөрөнгө оруулагчийн эрх ашигт нийцүүлэн хөрөнгийг удирдах;
  • Дээрх эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай үйлчилгээ үзүүлэх гэрээ болон бусад гэрээ байгуулах;
  • Баталгаат үнэт цаасны хөрөнгийн багцын үлдэгдлийн дүн түүний анхны үнийн 20 хувьд хүрсэн тохиолдолд анхны үүрэг гүйцэтгүүлэгч, үүсгэн байгуулагч, худалдагчтай тохиролцон багцыг буцаан худалдах.
  • Хуульд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх, түүнтэй холбоотой үүрэг бусдын өмнө хүлээх, өр үүсгэх;
  • Баталгаат үнэт цаасыг худалдсанаас олсон орлогоос эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр бусдаас зээл авах;
  • Хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх;
  • Хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулах;
  • Хорооны зөвшөөрөлгүйгээр компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах.

Хорооноос хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий тусгай зориулалтын компани нь Анхны үүрэг гүйцэтгүүлэгчээс хөрөнгийн багцыг худалдан буюу шилжүүлэн авах замаар түүнийг үнэт цаасжуулах үйл ажиллагаа нь дараах зураглалын дагуу хийгддэг.

Үнэт цаасжуулах үйл ажиллагааны зураглал

  1. Үнэт цаас гаргагчийн Анхны үүрэг гүйцэтгүүлэгчээс шилжүүлэн буюу худалдалдан авч буй Хөрөнгийн багц нь талуудын тохиролцсон санхүүгийн болон хуулийн шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг шалгах зорилгоор хөндлөнгийн зээлийн шинжилгээ гаргагч болон хуулийн зөвлөх компани нь тус тусын арга аргачлалаар зээлийн хөрөнгийг түүвэрлэн сонгон авах замаар бие даасан, хараат бус дүгнэлтийг гаргана;
  2. Үнэт цаас гаргагч нь Зээлийн шинжилгээ гаргагч болон хуулийн зөвлөхийн тайлан, шинжилгээнд үндэслэн шаардлага хангасан Хөрөнгийн багцыг “Хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу Анхны үүрэг гүйцэтгүүлэгчээс шилжүүлэн буюу худалдан авна;
  3. Үнэт цаас гаргагч нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах хүсэлтийг эрх бүхий зохицуулах байгууллагад хүргүүлнэ;
  4. Эрх бүхий зохицуулах байгууллагаас зөвшөөрөл авсны хүрээнд хөрөнгө оруулагчдад үнэт цаасыг санал болгох замаар шаардлагатай санхүүжилтийг татан төвлөрүүлнэ.
  5. Үнэт цаас гаргагч нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах замаар татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг Анхны үүрэг гүйцэтгүүлэгчид бүрэн шилжүүлнэ.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ