ХҮҮГИЙН ТҮВШИН
Өнгөрөгч долоо хоногийн төв банкнуудын шийдвэрийг зарим шинжээчид мөнгөний хатуу бодлого баримталж эхэлж буйн илэрхийлэл бус харин дараа жил зах зээлийн өсөлтөд дагуулах шийдвэрүүд гэж үзэж байна.
Хөрөнгө оруулагчид Холбооны Нөөцийн Санг гурван удаа зорилтот хүүгээ нэмэгдүүлэх, Английн Банк дахин 0.85%-аар зорилтот хүүгээ нэмэгдүүлэх мөн Европын Төв Банк мөнгөний бодлогоо чангаруулна гэсэн хүлээлттэйгээр арилжаанд оролцож байна. Тиймээс ирэх онд гаргах бодлогын шийдвэрүүд хөрөнгө оруулагчдын таамаглалд хүрэхгүй тохиолдолд зах зээл дээр өсөлт ажиглагдахаар байгаа юм. Мөнгөний бодлогын чангаруулахгүй бол хүүгийн түвшин нэмэгдэх хугацааг хойшилж, бодлогын гарцуудыг нээлттэй хэвээр үлдэх ба бодит хүүгийн хэмжээг улам бууруулж, хувьцааны зах зээл дээр ханш өсөх үндэс болох юм.
Зах зээлийн дээр хүүгийн хэмжээг чиглүүлэхийн тулд урт хугацааны туршид хэргэжих нөхцөлт мэдэгдлүүд хийх орчин үеийн хандлагыг анх Бен Бернанке ашиглаж эхлэсэн гэж үздэг. Төв Банкны бодлогоос үүдэлтэй зах зээлийн хариу үүлдэл нь бодлого боловсруулагчдын шийдвэрээс хамаарах функц биш харин хөрөнгө оруулагчдын хүлээлттэй харьцуулахад бодлого боловсруулагчдын гаргаж буй шийдвэрээс хамаарах функц юм. Бодлого боловсруулагчид одоо мөнгөний хатуу бодлогын дохио өгснөөр дараа жил нь зөөлөн бодлого хэрэгжүүлж байгаа мэт харагдах шийдвэрүүдийн орон зайг үлдээж байгаа юм.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19