ХУВИЙН ДАЛАЙН ЭРЭГ ДЭЭРХ "A LAKE TAHOE" ЭДЛЭН ГАЗАР
Хувийн далайн эрэг дээрх Тахо цогцолбор нь 100 сая ам.доллароор худалдаалагдахаар бүртгэгдсэн байна. Энэхүү байшин нь Невада муж дахь хамгийн үнэтэй байшингуудын бүртгэлийн жагсаалтад тооцогдож байгаа бөгөөд 100 сая ам.доллар эсвэл үүнтэй ойролцоо үнээр зарагдсан тохиолдолд мужийн орон сууцны борлуулалтын үнийн дээд амжилтыг тогтоохоор байгаа юм.
Энэхүү эдлэн газрын эзэмшигчид нь “Bluth Development”-ийн үүсгэн байгуулагч Чак Блют болон түүний эхнэр Синди Блют нар байна. Хосууд 2000-аад оны эхэн үед Гленбрукийн эдлэнг барьж байсан ба уг төсөлд 26 сая орчим ам.доллар зарцуулсан гэж хэлээд байгаа юм.
4 акр (16,187.4 м^2) талбайг хамарсан уг үл хөдлөх хөрөнгө нь ойролцоогоор 20,000 хавтгай дөрвөлжин метр талбай, 4 унтлагын өрөө, 2500 ширхэг дарсыг багтаах шохойн чулуун дарсны өрөө, 3 цахилгаан шат, кино театр болон фитнесийн өрөөтэй байна. Мөн уг эдлэн газар нь 12 ширхэг жижиг хэмжээний усан онгоцны зогсоолтой байна.
Байшин нь Нью-Йорк мужийн хойд хэсэгт орших Чамплейн нуурын чулуугаар бүрэгдэж баригдсан ба дээврийн хэсгийн материалыг БНХАУ-аас авч барьж байсан байна. Уг байшин нь хана болон таазан дээрээ дугуй хэлбэрийн хээтэй ба энэ нь эрүүл мэнд болон аз жаргалыг бэлгэддэг байна.
АНУ-ын чинээлэг хүмүүсийн дунд Тахо нуурын Невада хэсгийн эдлэн газрууд улам бүр алдартай болоод байгаа бөгөөд хэрэв уг байшин нь 100 сая ам.долларын орчимд зарагдвал Невада мужид зарагдсан байшингуудын борлуулалтын үнийн дээд амжилтыг тогтоох байна.