{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.08.29 - 2022.09.02

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.08.29 - 2022.09.02


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээл 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) Топ 20 индекс 35,003.00 нэгжид хүрч, 0.98%-иар буурсан. МХБ дээр 7 хоногт нийт 12.12 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийгдсэн.
  2. Монголбанк мөнгөний хумих бодлого баримталж байгаа нь Монгол улсын хувьцааны зах зээлийн бууралтад гол сөрөг нөлөөг үзүүлсээр байна. Мөн гадаад валютын ханшийн эрсдэл өндөр байгаа нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлж байна. Монгол улсын төгрөг ам.долларын эсрэг жилийн эхэн үеэс хойш 12% орчимд сулраад байна.
  3. 7 хоногт төгрөг ам.долларын эсрэг 0.33%-иар суларч, 1 ам.доллар 3,207.16 төгрөгтэй тэнцсэн. Харин БНХАУ-ын юанийн эсрэг 0.25%-иар чангарч, 1 юань 464.69 төгрөгтэй тэнцээд байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Холбооны Нөөцийн Банк (ХНБ) мөнгөний хумих бодлого баримтлах төлөвөө мэдэгдсээр байгаа нь АНУ-ын хувьцаанууд 7 хоногт бууралттай байхад нөлөөллөө. "large-caps" (Зах зээлийн үнэлгээ 10 тэрбум ам.доллароос дээш) хувьцаанууд "small-cap" хувьцаануудаас илүү сайн гүйцэтгэлтэй байсан. Газрын тосны үнэ 7 хоногт буурсан нь (90 ам.доллар орчимд хүрч буурсан) эрчим хүчний салбарын компаниудын хувьцааны ханш буурахад нөлөөлсөн. 
  2. 8-р сард АНУ-ын эдийн засагт 315,000 ажлын байр нэмэгдсэн болохыг АНУ-ын хөдөлмөрийн яамнаас мэдэгдсэн. Энэ нь 7-р сарын 526,000-аас буурсан үзүүлэлт юм. 8-р сарын ажилгүйдлийн түвшин 3.7%-д хүрч (7-р сарын ажилгүйдлийн түвшин 3.5%) өссөн. 
  3. Холбооны Нөөцийн банкны бодлого боловсруулагчид инфляцыг хяналтдаа байлгахын тулд бодлогын хүүг өндрөөр өсгөх төлөвлөгөөтэй байгаагаа 7 хоногт бататгасан.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Төв банкнуудын мөнгөний хумих бодлого баримтлах хүлээлт болон ОХУ байгалийн хийгээ Европ руу нийлүүлэхээ зогсоох болгоомжлолын улмаас Европын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. "STOXX Europe 600" индекс 2.37%, "France’s CAC 40" индекс 1.70%, "UK’s FTSE 100" индекс 1.97% тус тус буурсан бол "Germany’s DAX" индекс 0.61%-иар өссөн. "Italy’s FTSE MIB" индекс бага хэмжээнд өөрчлөгдсөн.
  2. Евро бүсийн инфляц цаашид өндрөөр өсөх төлөвтэй байгаа тул Европын төв банк дараагийн бодлогын хурлаар бодлогын хүүгээ 0.75%-иар өсгөх магадлал өндөр байна. Жич: Европын төв банкны бодлого боловсруулагч Жексон Хоул уулзалт дээр Европын төв банк эдийн засгийн өсөлтийн удаашрал, ажилгүйдлийн түвшний өсөлтийг үл хайхран бодлогын хүүгээ өсгөх нь зүйтэй хэмээн хэлсэн
  3. Эрчим хүч болон түүхий эдийн үнийн өсөлтийн нөлөөгөөр Евро бүсийн инфляц 8-р сард 9.1%-д хүрч өссөн. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-д бодлогын хүү дахин өндрөөр өсөх магадлал өндөр байгаа нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор Япон улсын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. "Nikkei 225" индекс 3.46%, "TOPIX" индекс 2.50%-ийн тус тус бууралттай хаагдсан.
  2. Япон улсын төв банкны мөнгөний тэлэх бодлого баримталж буй нь бусад орны төв банкнуудтай бодлогын зөрүүтэй байдал үүсгэж улмаар иений ханш сулраад байгаа билээ. Иений ханшийн сулрал нь Япон улсын экспортлогчдод ашигтай байгаа боловч эрчим хүч, хүнсний импортын өртгийг нэмэгдүүлж байгаа нь өрхийн зардалд дарамт учруулж байна.
  3. Япон улсын суурь инфляц зорилтот 2%-иас давсан учир тус улсын засгийн газар үнийн өсөлтөд гол нөлөөлж буй эрчим хүч болон хоол хүнсний үнийн өсөлтөд арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Мөн засгийн газраас цар тахлын бодлогыг зөөлрүүлж 9 сарын 7-ны өдрөөс өдөрт орж ирэх жуулчны тоог 20,000-аас 50,000 болгож ихэсгэснээ мэдэгдээд байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын томоохон хотуудад цар тахал дахин ихсэж байгаа болон тус улсын эдийн засгийн хэтийн төлөв удаашралтай байгаа нь 7 хоногт хувьцааны зах зээл бууралттай байхад нөлөөллөө. "Shanghai Composite" индекс 1.54% "CSI 300" индекс 2.01%-иар тус тус бууралттай хаагдсан.
  2. БНХАУ өнгөрсөн сард АНУ-тай байгуулсан аудитын гэрээгээ хэрэгжүүлэх болохоо мэдэгдлээ. 8-р сарын 26-нд АНУ-ын нягтлан бодох бүртгэлийн алба АНУ-д бүртгэлтэй БНХАУ-ын компаниудын аудитын баримт бичгүүдийг шалгах урьдчилсан хэлэлцээрт гарын үсэг зурснаар БНХАУ-ын 200 орчим компанийг АНУ-ын хөрөнгийн биржээс гаргах аюул шийдвэрлэгдлээ. Ойрын хугацаанд БНХАУ-ын АНУ-д бүртгэлтэй компаниудыг АНУ-аас биржийн нөхцөлийг дагаж мөрдөж байгааг шалгахаар боллоо.
  3. Үйлдвэрлэлийн салбарын "PMI" 8 сард 49.4-т хүрсэн нь өмнөх сарын 49.0-ээс өссөн үзүүлэлт боллоо. Гэсэн хэдий ч уг үзүүлэлт нь 50.0-ээс доош байгаа тул агшилтыг илэрхийлж байна. Үйлдвэрлэлийн бус "PMI" 53.8-аас 8 сард 52.6 болсон. Мөн "Caixin" үйлдвэрлэлийн "PMI" 50.4-өөс 49.5 болж тус тус буурсан нь улсын эрчим хүчний хомсдол, цар тахлын хөл хорионы сөрөг нөлөөг харуулж байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news