{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.09.19 - 2022.09.23

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.09.19 - 2022.09.23


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монголбанк Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар бодлогын хүүг өсгөснөөр Монгол улсын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 34,251.88 нэгжид хүрч, 3.49%-ийн бууралттай хаагдлаа. 
  2. Монголбанк Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 9 дүгээр сарын 16, 20-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэх; бодлогын хүүгийн коридор (+/-1%) байсныг (+/-2%) болгох; арилжааны банкнуудын гадаад зах зээлээс татаж буй зарим эх үүсвэрийг заавал байлгах нөөцөд тооцохгүй байх шийдвэрүүдийг гаргалаа.
  3. 7 хоногт төгрөг ам.долларын эсрэг 1.13%-иар суларч, 1 ам.доллар 3,285.81 төгрөгтэй тэнцсэн. БНХАУ-ын юанийн эсрэг 0.10%-иар чангарч, 1 юань 462.35 төгрөгтэй тэнцээд байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Холбооны Нөөцийн Сан (ХНС) бодлогын хүүгээ өсгөсөнтэй холбоотойгоор АНУ-ын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. "S&P 500" индекс 4.65%, "Dow Jones Industrial Average" индекс 4.00%, технологийн "NASDAQ Composite" индекс 5.07% тус тус 7 хоногт бууралттай хаагдлаа. "Dow Jones Industrial Average" индекс 29,590.41 нэгж дээр хаагдсан нь 2020 оны сүүл үеэс хойших хамгийн доод цэгтээ очоод байна. 
  2. ХНС-аас бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр өсгөж зорилтот хүүгийн интервалыг 3.00%-3.25%-д хүргэсний дараагаар хувьцаанууд огцом унасан. Өндөр инфляцыг хяналтдаа авахаар зорилтот хүүгийн интервалыг 3.00%-3.25%-д хүргээд байгаа нь 2008 оны 3-р сараас хойших хамгийн өндөр түвшин болоод байна. 
  3. ХНС-ийн тэргүүн бодлогын хурлын дараа урт хугацааны инфляцын хүлээлт тогтвортой байгааг мэдэгдсэн билээ. Гэсэн хэдий ч инфляцын түвшин 8-р сарын байдлаар 8.3% байгаа нь зорилтот инфляцын түвшин болох 2%-иас хэт өндөр байгаа тул урт хугацаандаа инфляцыг тогтвортой байлгахын тулд ХНС-аас бодлогын хүүг 4.5% хүртэл өсгөх төлөвтэй байна. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөж байгаа нь эдийн засгийн өсөлтийн удаашрал удаан үргэлжилж болзошгүй гэх хүлээлтийг үүсгэж улмаар Европын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. "STOXX Europe 600" индекс 4.37%, "France’s CAC 40" индекс 4.84%, "Italy’s FTSE MIB" индекс 4.72%, "Germany’s DAX" индекс 3.59%, "UK’s FTSE 100" индекс 3.01% тус тус уналттай хаагдлаа. 
  2. Шведийн Риксбанк жишиг хүүгээ 100 суурь нэгжээр өсгөж 1.75%; Швейцарын төв банк жишиг хүүгээ 2015 оноос хойш анх удаа жишиг хүүгээ эерэг болгож 0.5%; Норвегийн төв банк бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр 3 дах удаагаа нэмэгдүүлж 2.25%; Английн төв банк суурь хүүгээ 50 суурь нэгжээр өсгөж 2.25%-д тус тус 7 хоногт хүргэлээ.
  3. Эдийн засгийн хэтийн төлөвийг илэрхийлэх үзүүлэлтүүдээр Евро бүсийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь ажиглагдаад байна. Урьдчилсан мэдээллээс харвал "S&P Global" Евро бүсийн худалдан авалтын менежерүүдийн индекс 8-р сард 48.9 байсан бол 9-р сард 48.2 болж буурсан байна. Энэ нь 2020 оны 6-р сараас хойших хамгийн доод түвшин юм.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. "Nikkei 225" индекс 2.6%, "TOPIX' индекс 1.37% тус тус бууралттай хаагдсан. 
  2. ХНС бодлогын хүүгээ өсгөсөн нь Япон улсын төв банктай бодлогын зөрүүтэй байдлыг илүү ихээр үүсгэлээ. Гэсэн хэдий ч Япон улсаас интервенц хийснээр иений ам.доллартой харьцах ханш 7 хоногт тогтвортой байлаа. Иен ам.долларын эсрэг 7 хоногт 0.3%-иар чангарч 1 ам.доллар 143.31 иентэй тэнцлээ. Ийнхүү интервенц хийсэн нь 1998 оноос хойших анхны тохиолдол болоод байна.
  3. Япон улсын 8-р сарын суурь инфляц 2.8%-д хүрсэн нь 2.7%-ийн хүлээлтээс өндөр байлаа. Япон улсын ерөнхий сайд 10 сарын 11 -ээс гадаадын иргэд өдөрт ирэх 50,000 хүний хязгаарыг цуцалж, тус улсад аялахын тулд виз авах шаардлагагүй болохыг мэдэгдсэн. 

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах хүлээлт нь БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад 7 хоногт нөлөөлж, БНХАУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. "Shanghai Composite" индекс 1.2%, "CSI 300" индекс 1.9%-иар тус тус бууралттай хаагдлаа.
  2. 7 хоногт БНХАУ-ын юань ам.долларын эсрэг дахин суларснаар сүүлийн 2 жил гаруй хугацааны доод түвшиндээ очлоо. 1 ам.доллар 7.1284 юаньтай тэнцэж 7 хоногт юань ам.долларын эсрэг 2%-иар суларсан. ХНС-аас бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр өсгөсөн нь юанийн ханшийн сулралд гол нөлөөг үзүүллээ.
  3. Үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, цар тахлын сөрөг нөлөөгөөр БНХАУ-ын эдийн засгийн өсөлт энэ онд удаашралтай байх төлөвтэй байна. Азийн хөгжлийн банк хамгийн сүүлд БНХАУ-ын 2022 оны эдийн засгийн өсөлтийг 4.0% гэж таамаглаад байсан бол 3.3% болгон бууруулаад байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news