{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.10.24 - 2022.10.28

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.10.24 - 2022.10.28


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 34,602.12 нэгжид хүрч, 3.13%-ийн өсөлттэй хаагдлаа.
  2. 7 хоногт МХБ дээр нийт 6.48 тэрбум төгрөгийн арилжаа хийгдлээ. Үүний 6.04 тэрбум төгрөгийг хувьцааны арилжаа, 117.99 сая төгрөгийг сангийн нэгж эрхийн арилжаа, 265.50 сая төгрөгийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа эзэлж байна.
  3. 7 хоногт төгрөг ам.долларын эсрэг 0.37%-иар суларч, 1 ам.доллар 3,389.12 төгрөгтэй тэнцсэн бол БНХАУ-ын юанийн эсрэг 0.39%-иар суларч, 1 юань 467.72 төгрөгтэй тэнцлээ.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцаанууд 7 хоногт өндөр өсөлттэй байлаа. "S&P 500" индекс дэх компаниудыг салбараар нь ангилбал харилцаа холбооны салбараас бусад салбарын хувьцаанууд өсөлттэй байв. Харилцаа холбооны салбар бууралттай байсанд технологийн томоохон компаниуд болох Alphabet, Microsoft, Meta Platforms зэрэг компаниудын 3-р улирлын ашигт ажиллагаа муу гарч, хувьцааны ханш буурсан нь гол нөлөөг үзүүллээ.
  2. 7 хоногт хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлсөн хүчин зүйл нь Канадын төв банкны мөнгө бодлогын шийдвэр байлаа. Тодруулбал, Канадын төв банк өндөр инфляцын дарамттай холбоотойгоор бодлогын хүүгээ 0.75%-иар өсгөнө гэх өргөн хүрээний хүлээлттэй байсан боловч 0.50%-иар бодлогын хүүгээ өсгөсөн юм. Үүнтэй  холбоотойгоор хөрөнгө оруулагчдын дунд Холбооны нөөцийн санг Канадын төв банктай адил шийдвэр гаргаж болзошгүй гэх хүлээлт үүссэн.
  3. АНУ-ын Худалдааны тэнхим АНУ-ын 3-р улирлын эдийн засгийн өсөлт эхний тооцооллоор 2.6% гарсныг мэдээллээ. 2022 оны 3-р улиралд эдийн засаг өсөлттэй гарсан нь оны анхны тохиолдол болоод байна. (11 сарын 30-ны өдөр 2 дах тооцоолол нийтлэгдэнэ)

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байхад төв банкнуудын бодлогын хүүгээ өндрөөр өсгөх хүлээлт багассан нь гол нөлөөг үзүүллээ.
  2. Европын төв банк 2 дах удаа бодлогын хүүгээ 0.75%-иар өсгөлөө. Төв банкны зүгээс инфляцын түвшин хэт өндөр байгаа тул бодлогын хүүг дахин өсгөж болзошгүйг анхаарууллаа. 
  3. Урьдчилсан таамгаар Герман улсын эдийн засаг 3-р улиралд 0.3%-ийн өсөлттэй гарсан нь шинжээчдийн таамгийг даваад байна. Шинжээчид Герман улсын эдийн засгийн өсөлтөд доогуур хүлээлттэй байсан юм. Франц болон Испани улсуудын эдийн засаг 3-р улиралд 0.2%-ийн өсөлттэй байлаа. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. "NIKKIE 225" индекс 0.80%, "TOPIX" индекс 0.91%-иар тус тус 7 хоногт өсөлттэй хаагдлаа. Япон улсын засгийн газраас интервенц хийж байгаатай холбоотойгоор иений ханш ам.долларын эсрэг 7 хоногт чангарлаа. 1 ам.доллар 147.6 иентэй тэнцэж хаагдсан. (Даваа гарагт иен ам.долларын эсрэг 1.5% орчим чангарсан.)
  2. Япон улсын үйлдвэрлэлийн салбар 10-р сард өсөлттэй хэвээр байлаа. 10 сарын үйлдвэрлэлийн PMI 50.7 байгаа нь 9-р сарын 50.8-аас буурсан үзүүлэлт боловч 50-аас дээш түвшинд байгаа тул тэлэлттэй байгааг илэрхийлээд байна. Үйлчилгээний PMI мөн 9-р сард 52.2 байсан бол 10-р сард 53.0 болж өслөө.
  3. Японы төв банк Баасан гарагт болсон мөнгөний бодлогын хурлаараа мөнгөний тэлэх бодлого үргэлжлүүлэн баримталж болохоо мэдэгдэж, бодлогын хүүг хэвээр үлдээлээ. Богино хугацаатай хүү -0.1%, 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийг 0%-д барих болохоо дахин зарлалаа.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын хувьцаанууд Ковид цар тахлын тохиолдол ихсэж, зарим хотуудад хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 7 хоногт бууралттай байлаа.
  2. БНХАУ-ын эдийн засгийн мэдээллүүд хүлээлтээс сайн гарсаар байгаа хэдий ч хөрөнгө оруулагчид БНХАУ-ын эдийн засгийн хэтийн төлөвт гутранги хүлээлттэй байна. (БНХАУ-ын эдийн засаг 3-р улиралд 3.9%-ийн өсөлттэй гарав.)
  3. БНХАУ-ын төв банк болон валют арилжааны газар нар Коммунист намын 20-р их хурлын дараа БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн тогтвортой, эрүүл хөгжлийг хадгалах болно хэмээн мэдэгдлээ.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ