{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.10.31 - 2022.11.04

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.10.31 - 2022.11.04


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,295.58 нэгжид хүрч, 2.00%-ийн өсөлттэй хаагдлаа.
  2. Энэ оны 3-р улирлын байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын хөрөнгө ДНБ-ний 20.7%-д хүрсэн байна. Үүнээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулахад 11.1%, даатгалын зах зээл 1.1%, ББСБ 7.9%, ХЗХ 0.6-тай тус тус байгааг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.
  3. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3-р улирлын байдлаар 4,788.3 тэрбум төгрөгт хүрсэн ба хувьцааны хөрвөх чадвар 2.7%-д хүрлээ. Нийт 328.4 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан ба арилжааны 45.8%-ийг хувьцаа, 32.0%-ийг компанийн бонд, 21.2%-ийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 1.0%-ийг хөрөнгө оруулалтын сан тус тус эзэлж байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. Технологийн "Nasdaq Composite" индекс болон өсөлтөд төрлийн хувьцаанууд үнэ цэний хувьцаануудаас илүү бууралттай байлаа. Технологийн хувьцаанууд Meta, Amazon, Alphabet болон Microsoft гэх мэт компаниудын 3-р улирлын ашигт ажиллагаа хүлээлтээс доогуур гарсантай холбоотойгоор 7 хоногт уналтаа үргэлжлүүллээ. Meta ажилтнуудаа цомхотгохоо мэдэгдсэн бол Amazon компани шинэ ажилтан нэмж авахгүй болохоо мэдэгдээд байна.
  2. Лхагва гарагт болсон Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC) болон Холбооны нөөцийн сангийн (ХНС) тэргүүний мэдэгдэл Хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байлаа. Хурлаар зах зээл дэх өргөн хүлээлтийн дагуу бодлогын хүүг 0.75%-иар өсгөж, зорилтот хүүгийн интервалыг 3.75% - 4.00%-д хүргэсэн. ХНС-ийн тэргүүн одоо байгаа түвшинд бодлогын хүүг өсгөхөө зогсоох нь зөв шийдвэр биш болохыг онцолсон.
  3. АНУ-ын 10-р сарын ажилгүйдлийн түвшин 0.2%-иар өсөж 3.7%-д хүрлээ. Ажиллах хүчний оролцооны түвшин 62.2%-д хүрч буурсан нь 2020 оны цар тахлын өмнөх үеэс бууралттай үзүүлэлт болж ажилгүйдлийн түвшний статистик бууралттай гарахад нөлөөлсөн.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байхад төв банкны бодлогын хүү өндрөөр өсгөх хүлээлт багассан нь гол нөлөөг үзүүллээ. Мөн БНХАУ-ын 0-Ковид бодлого цуцлагдаж болзошгүй албан бус хүлээлт үүссэн нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөллөө.
  2. Евро бүсийн 10-р сарын инфляцын түвшин 9.9%-иас өсөж 10.7%-д хүрлээ. Инфляцын түвшин өссөнд эрчим хүчний үнийн нөлөө гол нөлөөг үзүүлсэн бөгөөд импортын бараа үнэ нэмэгдсэн нь тодорхой хэмжээнд нөлөөлжээ. Хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон инфляц буюу суурь инфляц 6.0%-иас өсөж 6.4%-д хүрлээ. 
  3. Английн төв банк бодлогын хүүгээ 0.75%-иар өсгөж 3.0%-д хүргэлээ. Энэ нь өндөр инфляцыг хяналтдаа авах 2008 оноос хойших хамгийн дээд түвшин болоод байна. Английн төв банкны бодлого боловсруулагч ирээдүйд бодлогын хүүг хэрхэн өсгөхөд амлалт өгөхгүй болохоо мэдэгдсэн.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. "NIKKIE 225" индекс 0.35%, "TOPIX" индекс 0.86%-иар тус тус 7 хоногт өсөлттэй хаагдлаа. БНХАУ-ын 0-Ковид бодлого цуцлагдаж болзошгүй гэх албан бус дохио үүссэн нь Японы хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлсөн. Японы иен ам.долларын ханшийн эсрэг 7 хоногт 147.6-аас 146.6 болж чангарлаа.
  2. Япон улсын үйлчилгээний салбарын PMI 10-р сард өндөр өсөлттэй байлаа. Үйлчилгээний салбар өсөлттэй байгаа нь Япон улсын эдийн засгийн хэтийн төлөв болон эрэлт өндөр байгааг илэрхийлээд байна.
  3. Япон улсын ерөнхий сайд өвөл эхлэх гэж буйтай холбоотойгоор айл өрх болон аж ахуй нэгжүүдэд эрчим хүчээ хэмнэхийг уриаллаа.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын хувьцаанууд 0-Ковид бодлого цуцлагдаж болзошгүй гэх албан бус хүлээлтийн нөлөөгөөр 7 хоногт өсөлттэй байлаа. 
  2. Нийтлэлүүдээр БНХАУ-ын баримталж буй 0-Ковид бодлого эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж буй учир уг бодлогыг БНХАУ цуцлахаар төлөвлөж байна гэх мэдээлэл тархсан. Уг албан бус мэдээлэл нь сошиал орчинд ихээр тархсан тул хувьцаанууд 7 хоногт өсөж эхэлсэн. Гэвч Лхагва гарагт Хятадын Үндэсний Эрүүл Мэндийн Комиссын зүгээс 0-Ковид бодлогыг тууштай баримтлах болохыг мэдэгдэж, уг нийтлэл худал болохыг баталсан.
  3. БНХАУ-ын 10-р сарын үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус PMI 50-иас доогуур буюу хүлээлтээс доогуур үзүүлэлттэй гарлаа. 10-р сарын үйлдвэрлэлийн PMI 49.2, үйлдвэрлэлийн бус PMI 48.7 гарлаа. (PMI 50-иас доош байх нь агшилтыг илэрхийлдэг.)

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ