{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.01.23 - 2022.01.27

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.01.23 - 2022.01.27


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 37,866.8 нэгжид хүрч, 0.4%-ийн бууралттай хаагдлаа. 
  2. 2022 оны байдлаар нийт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнуудын өөрийн хөрөнгө 5.0 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд цэвэр ашиг 1,032.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 88.2 хувиар өссөн дүн болжээ.
  3. Төгрөг ам.долларын эсрэг 7 хоногт 0.3%-иар суларч, 1 ам.доллар 3,486.32 төгрөгтэй тэнцсэн бөгөөд БНХАУ-ын юанийн эсрэг 0.5%-иар суларч, 1 юань 513.87 төгрөгтэй тэнцлээ.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарч байгаа нь хямралын айдсыг хөрөнгө оруулагчдад бууруулж улмаар АНУ-ын хувьцаанууд 7 хоногт үргэлжилсэн өсөлтөө үзүүллээ. Хувьцаануудыг салбараар нь ангилбал хоёрдогч хэрэглээг хангасан болон технологийн салбарууд хувьцаанууд өндөр өсөлттэй байсан бол эрүүл мэнд, нийтийн аж ахуйн салбарын (utilities segments) хувьцаанууд бага хэмжээнд бууралттай байлаа. 
  2. S&P Global 1-р сарын үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарын PMI 45.0-ээс 46.6-д хүрч өссөнийг мэдээллээ. (PMI 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.) Мөн АНУ-ын Худалдааны яам тус улсын 2022 оны 4-р улирлын ДНБ-ын өсөлт 2.9%-тай гарсныг мэдээлэв. ДНБ шинжээчдийн 2.6%-иас өндөр гарахад хуримтлагдсан бараа материалын нөөцийн дүн 4-р улиралд өндөр байсан нь гол нөлөөг үзүүлсэн байна. 
  3. Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) Мөнгөний бодлогын шийдвэрүүдийг таамаглаж бичсэн нийтлэлүүдээрээ алдартай Wall Street Journal-ийн нийтлэгч Ник Тимираос 2 сарын 1-нд болох хурлаар ХНС-г 0.25%-иар өсгөх гэж байгаа тухай баримт нотолгоотой нийтлэл бичжээ. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарч байгаа нь Европын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. 
  2. Евро бүсийн бизнесийн идэвхжилийг илэрхийлэх PMI 1-р сард 49.3-аас 50.2-т хүрч өссөн нь эдийн засгийн хямралын айдсыг хөрөнгө оруулагчдад бууруулж байна. (PMI 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.) Евро бүсийн хэрэглэгчдийн итгэл 1-р сард өссөн болохыг Европын Комисс онцоллоо.
  3. Европын төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард бодлого боловсруулагч Нот болон Олли Рен нар төв банкны 2, 3 сард болох Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг өсгөхийг дэмжсэн төлөвтэй байна. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. "NIKKIE 225" индекс 3.1%, "TOPIX" индекс 2.9%-иар тус тус 7 хоногт өсөж хаагдлаа. Зах зээл өсөлттэй байхад АНУ-ын 2022 оны 4-р улирлын ДНБ-ийн өсөлт хүлээлтээс өндөр байсан нь нөлөөллөө. 
  2. Токио хотын 1-р сарын инфляцын түвшин 4.3%-д хүрч өслөө. Энэ нь тус улсын зорилтот 2.0%-ийн инфляцын түвшнээс өндөр үзүүлэлт болж байна. Инфляцын түвшин зорилтот хэмжээнээсээ давсан нь Япон улсын төв банканд мөнгөний тэлэх бодлогоо баримтлахаа зогсоох дарамтыг нэмэгдүүлж байна.
  3. Япон улсын үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарын PMI үзүүлэлтүүд зөрүүтэй байна. Тодруулбал, үйлчилгээний салбарын PMI тэлэлттэй байгаа бол үйлдвэрийн салбарын PMI агшилттай байна. Засгийн газраас цар тахлын хязгаарлалтаа зөөлрүүлсэн болон аялал жуулчлалаа дэмжих бодлогын арга авч байгаа нь үйлчилгээний салбарын PMI өсөлттэй гарахад нөлөөлсөн байна. 

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын санхүүгийн зах зээл сар шинийн баярыг тохиолдуулан 1 сарын 21-ээс 30-ыг хүртэл ажиллахгүй байна. Харин Хонг Конгийн хөрөнгийн бирж Пүрэв гарагаас эхлэн ажиллаж эхэлсэн бөгөөд Hang Seng индекс 7 хоногийн эцэст 2.9%-ийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Баярын өдрүүдээр дотоодын идэвхжил өндрөөр нэмэгдсэн нь сүүлийн 3 жилийн хугацаанд цар тахлын хязгаарлалттай байсан тус улсын эдийн засгийг хурдацтай сэргэнэ гэх найдлагыг нэмэгдүүлж байна. Улсын Зам тээврийн яамны мэдээлснээр 2022 оны сар шинийн баярын өдрүүдэд дунджаар 18.6 сая ширхэг аялал хийгдсэн бол энэ жил 24 сая ширхэг ширхэг аялал хийгдсэн байна.
  3. БНХАУ-ын иргэдийн банкин дах хадгаламжийн дүн 2022 онд 17.8 их наяд юаньд хүрсэн нь түүхэн дээд дүн болсон байна. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news