{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.05.01 - 2022.05.05

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2023.05.01 - 2022.05.05


ОНЦЛОХ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 37,923.51 нэгжид хүрч, 0.39%-ийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Монголбанк 2023 оны 4 дүгээр сард 998.7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 3.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 234.3 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 360.0 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
  3. Төгрөг ам.долларын эсрэг 7 хоногт 0.2%-иар чангарч, 1 ам.доллар 3,470.3 төгрөгтэй тэнцлээ. Харин БНХАУ-ын юанийн эсрэг өөрчлөлтгүй буюу 1 юань 502.1 төгрөгтэй тэнцэж хаагдлаа. БНХАУ-аас ковидын хязгаарлалтаа цуцалж эдийн засгаа нээж байгаа нь Монгол улсын эдийн засгийн өсөлт, гадаад худалдаанд эерэг нөлөө үзүүлж байна. Үүний үр дүнд ам.долларын орох урсгал нэмэгдэж төгрөгийн ханш чангараад байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл бодлогын хүүг зах зээл дэх хүлээлтийн дагуу тийм ч хурдан бууруулахгүй гэх дохио өгснөөр АНУ-ын хувьцаанууд уналттай байлаа. Тодруулбал, S&P 500 индекс 0.8%, DJIA индекс 1.2% тус тус уналттай хаагдлаа. Харин технологийн Nasdaq Composite индекс бага хэмжээний өсөлттэй буюу 0.1%-ийн өсөлттэй хаагдлаа. Зах зээл уналттай байхад бүс нутгийн банкнуудын тодорхойгүй байдлын эрсдэл нөлөөлсөн.
  2. Пүрэв гарагт Холбооны нөөцийн сан зах зээл дэх өргөн хүлээлтийн дагуу бодлогын хүүг 0.25%-иар өсгөж, хүүгийн интервалыг 5-5.25%-д хүргэлээ. Холбооны нөөцийн сан Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулсныхаа дараа цаашид бодлогын шийдвэр гаргахдаа инфляцын түвшин болон эдийн засгийн үзүүлэлтүүдийг хянаж тухай бүрд шийдвэр гаргана хэмээн онцоллоо. Жером Пауэлл "Инфляц хурдтай буураагүй нөхцөлд хүүгийн түвшнийг бууруулах нь тохиромжгүй." хэмээн хэлсэн.
  3. АНУ-ын эдийн засагт 4-р сард 253,000 ажлын байр шинээр нэмэгдсэн байна. Дийлэнх шинжээчид 4-р сард 179,000 ажлын байр нэмэгдэнэ гэх хүлээлттэй байсан юм. Хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт сайн гарч буй нь инфляцын түвшин буурахад дарамт учруулж байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. Эдийн засгийн хямралын айдас болон банкны салбарын эрсдэл хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлсөн нь зах зээл уналттай байхад гол нөлөөг үзүүллээ. FTSE 100 индекс 1.2%-ийн бууралттай хаагдлаа.
  2. Европын төв банк жишиг хадгаламжийн хүүгээ 2023 оны эхэн үеэс хойш 3 удаа дараалан 0.5%-иар өсгөөд байсан бол энэ удаад 0.25%-иар өсгөж хүүгийн түвшнийг 3.25%-д хүргэлээ. Бодлого боловсруулагчид жишиг хүүг өсгөхийг санал нэгтэйгээр дэмжиж хүүг өсгөлөө.
  3. Евро бүсийн 4-р сарын инфляцын түвшин 6.9%-иас өсөж 7.0%-д хүрлээ. Харин суурь инфляцын түвшин 5.6%-д хүрч бууралттай гарлаа. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногийн эхний 2 өдөр өсөлттэй байлаа. Бусад өдрүүдэд "Golden Week" үндэсний баярын өдрүүдийг тохиолдуулан амарсан юм. NIKKEI 225 индекс 7 хоногт 1.0%, TOPIX индекс 0.9% тус тус өсөлттэй хаагдлаа. 
  2. Япон улсын эдийн засгийн сайд Шигеюки Гото "Ройтерс" агентлагт өгсөн ярилцлагадаа АНУ болон Европын банкны салбарт тохиолдож буй асуудал одоогоор Японы эдийн засаг, санхүүгийн системд нөлөөлөхгүй гэж онцоллоо.
  3. АНУ-ын эдийн засгийн өсөлт саарч буй, бүс нутгийн банкнуудын эрсдэл болон Холбооны нөөцийн сан бодлогын хүүг өсгөх мөчлөгөө түр зогсоох дохиог зах зээлд өгсөн нь иений ханш ам.долларын эсрэг 7 хоногт чангарахад нөлөөллөө. 1 ам.доллар 136.3 иентэй тэнцэж байсан бол иений ханш чангарч 1 ам.доллар 134.8 иентэй тэнцэж хаагдлаа.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын хувьцаанууд 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.3%-ийн өсөлттэй байсан бол CSI 300 индекс 0.3%-ийн бууралттай байлаа. БНХАУ-ын хөрөнгийн зах зээл хөдөлмөрийн баярыг тохиолдуулан Даваа гарагаас Лхагва гарагийг дуустал хаалттай байсан.
  2. БНХАУ-ын Caixin үйлдвэрлэлийн PMI үзүүлэлт 4-р сард 50.0-аас 49.5-д хүрч буурлаа. Эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх PMI үзүүлэлт буурсан нь томоохон төв банкнууд бодлогын хүүгээ өсгөж улмаар дэлхийн зах зээлд эрэлт буурж байгаатай холбоотой байна.
  3. Хөдөлмөрийн баярын үеэр БНХАУ-ын аялал жуулчлалын үзүүлэлтүүд хүчтэй сэргэлээ. Тус улсын Соёл, аялал жуулчлалын яамны мэдээлснээр Бямба гаргаас Лхагва гарагийг дуустал хугацаанд БНХАУ-д 274 сая орчим аялал хийгдсэн байна. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ