{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.03.18 - 2024.03.22

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.03.18 - 2024.03.22


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 44,516.15 нэгжид хүрч 0.11%-ийн өсөлттэй хаагдлаа. 
  2. 2024 оны 2-р сард Монголын хөрөнгийн биржээр 25.66 тэрбум төгрөгийн хувьцаа, 130.01 сая төгрөгийн бонд, 143.00 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, 537.88 сая төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа тус тус арилжаалагджээ. 2024 оны 2-р сард нийт 26.47 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа явагдсан бөгөөд үүнийг сарын өмнөх үеийн арилжааны дүн болох 70.94 тэрбум төгрөгтэй харьцуулахад 62.68% буурсан үзүүлэлт болж байна.
  3. Vanguard Group нь дэлхийн хамгийн нэр хүндтэй томоохон хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын нэг бөгөөд нийт удирдаж буй хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 8.6 их наяд ам.доллароор хэмжигдэж байна. Тус ХОМК нь энэ оны 2-р сарын сүүлээр Mongolian Mining Corporation (MMC)-ийн 3.24 сая ширхэг хувьцааг нэмж худалдаж авсан ба одоогийн байдлаар нийт 3.98 сая ширхэг хувьцааг эзэмшиж байна. Сонирхуулахад MMC компанийн хувьцааны ханш өнгөрсөн нэг жилийн хугацаанд 182.7%, он гарснаас хойш 15.2% өссөн байна.  

 АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Холбооны нөөцийн сангийн бодлого боловсруулагчид өнгөрөгч 7 хоногт болсон Мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Мөн бодлого боловсруулагчид 2024 онд 3 удаа бодлогын хүүг бууруулах хүлээлттэй байгаагаа танилцууллаа. Хүүгийн түвшин буурах хүлээлтээс үүдэн АНУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлт үзүүллээ. Хувьцаануудыг салбараар нь ангилбал технологийн салбарын компанийн хувьцаанууд хамгийн өндөр өсөлтийг үзүүллээ.
  2. Холбооны нөөцийн сангийн бодлого боловсруулагчид өнгөрөгч 7 хоногт бодлогын хүүг өсгөлгүй 5.25%-5.50%-д хэвээр хадгаллаа. Зах зээл өргөнөөр бодлогын хүүг өсгөхгүй гэх хүлээлттэй байсан юм. Бодлого боловсруулагчдын 2024 оны 1-р улирлын тайлангаас онцолбол энэ онд бодлогын хүүг дахин 3 удаа бууруулах хүлээлттэй байна.
  3. АНУ-ын эдийн засаг тус улсын инфляцад дарамт үүсэхгүйгээр тэлж байна гэх хөрөнгө оруулагчдын өөдрөг үзэл зах зээлд давамгайлж байна. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Евро бүсийн инфляцын түвшний бууралт, түүнийг дагасан хүүгийн түвшин эрт буурах хүлээлт өндөр байгаагийн улмаас Европын хувьцааны зах зээлийг төлөөлөх STOXX Europe 600 индекс өнгөрөгч 7 хоногт 0.96%-ийн өсөлт үзүүллээ. Тус индекс нь 9-н 7 хоног дараалж өссөн үзүүлэлттэй байна.
  2. Английн төв банк зээлийн үндсэн хүүгээ 5.25%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Бодлого боловсруулагчид 8 -1 саналаар зээлийн үндсэн хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргасан нь зах зээлд Мөнгөний хатуу бодлого удаан үргэлжлэхгүй гэх өөдрөг дохиог өглөө.
  3. 2024 оны 2-р сарын Английн инфляцын түвшин 4.0%-иас 3.4% болж бууралттай гарлаа.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл иений ханшийн сулралаас үүдэн өнгөрөгч 7 хоногт үргэлжилсэн өсөлтөө үзүүллээ. Тодруулбал, Nikkei 225 индекс 5.63%, TOPIX индекс 5.33%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. 
  2. Япон улсын төв банк  сөрөг хүүгийн бодлогоо албан ёсоор зогсоож сүүлийн 17 жилийн хугацаанд анх удаа бодлогын хүүгээ өсгөн жишиг хүүгээ -0.1%-иас 0.0% болгон нэмэгдүүллээ.Мөн өгөөжийн муруйн хяналтын хязгаарын бодлогыг цуцаллаа.
  3. 2024 оны 2-р сарын Япон улсын инфляцын түвшин 2.8% гарлаа

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-д үүсээд буй дефляцийн дарамт нь тус улсын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Уг сөрөг нөлөөллийн болзошгүй эрсдэлээс үүдэн тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.22%, CSI 300 индекс 0.70%-ийн тус тус 7 хоногт уналттай хаагдлаа. 
  2. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт 2024 оны 2-р сард жилийн өмнөх үеэс 9.0% бууралттай гарлаа. Хөрөнгө оруулагчид БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн салбарт болгоомжтой хандсаар байна. Барилгын компаниудын өрийн хэмжээ өндөр байхын зэрэгцээ орон сууц худалдан авагчдын эрэлт сул байгаа нь хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт буурахад нөлөөлсөн байдалтай байна.
  3. БНХАУ-ын төв банк 1 (3.45%) болон 5 (3.95%) жилийн хугацаатай зээлийн үндсэн хүүгээ хүлээгдэж байсанчлан хэвээр үлдээлээ.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news