{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.05.20 - 2024.05.24

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2024.05.20 - 2024.05.24


ЖИШИГ ИНДЕКСҮҮДИЙН 7 ХОНОГИЙН ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 42,901.78 нэгжид хүрч, 0.63%-ийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Нэг ажиллагчид ногдох ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2024 оны 1-р улиралд 4.4 сая төгрөг болж, өмнөх оноос 217.2 (5.1) мянган төгрөгөөр өссөн байна. Томсгосон 4 салбараар авч үзвэл, нэг ажиллагчид ногдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмж 2024 онд өмнөх оны мөн үеэс уул уурхай олборлолтын салбар өссөн бол үйлчилгээ, үйлдвэрлэл, барилга, хөдөө аж ахуйн, салбарт тус тус буурсан байна. Энэ бууралт нь ажиллагчдын тооны өсөлтөөс хамааралтай байна.
  3. Улсын хэмжээнд 2024 оны эхний 4 сарын байдлаар, 7.4 сая толгой том мал зүй бусаар хорогдсон нь өмнөх оны мөн үеэс 5.5 (4.0 дахин их) саяар нэмэгдсэн байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, хонь 4.0 сая, ямаа 2.4 сая, үхэр 642.2 мянга, адуу 404.5 мянга, тэмээ 3.9 мянган толгой хорогдсон байна. Нийт хорогдсон малын 53.5 хувийг хонь, 32.3 хувийг ямаа эзэлж байна.

 АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх DJIA индекс 2024 оны 4-р сараас хойш хамгийн хүчтэй долоо хоногийн уналтаа өнгөрөгч долоо хоногт үзүүллээ. Тодруулбал, тус индекс нь өнгөрөгч долоо хоногт 2.33 хувийн уналттай хаагдлаа. Харин технологийн компаниудын жин их дарсан NASDAQ Composite индекс 1.41 хувийн өсөлттэй байлаа. Энэ нь S&P 500 индексэд багтах компаниудаас зах зээлийн үнэлгээгээрээ гуравдугаарт эрэмбэлэгдэж буй NVIDIA компанийн тайлан сайн гарсан болон тус компанийн хувьцаагаа хуваах (1:10) шийдвэр гаргасантай холбоотой байлаа. NVIDIA компанийн хувьцааны ханш тус өдөх буюу Пүрэв гарагт 9.3 хувь өссөн юм.
  2. АНУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх S&P Global Composite PMI индекс 5-р сард хүлээлтээс өндөр буюу 54.4-т хүрлээ. Энэ нь сүүлийн хоёр гаруй жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Эдийн засгийн идэвхжил өндөр байгаа нь зах зээлд эрэлт өндөр байгаагийн дохио болж инфляцын түвшин буурахад сөрөг нөлөө үзүүлэх юм. 
  3. Бидний хувьд АНУ-ын хувьцааны зах зээлийг үргэлжилсэн өсөлтөө хадгалах боломжтой гэж үзэж байна. Учир нь хурдацтай хөгжиж буй хиймэл оюун ухааны салбарыг дагаж чип үйлдвэрлэл болон технологийн салбарын хувьцаануудын ашигт ажиллагаа өндөр байх төлөвтэй байна. Мөн Холбооны нөөцийн сангийн Мөнгөний хумих бодлогын цикл дуусаж, тэлэх бодлого баримталж эхлэх гэж буй тул хувьцааны зах зээлийн өсөлт үргэлжлэх боломжтой гэж үзэж байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Европын хувьцааны зах зээл өнгөрөгч долоо хоногт уналттай байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс 0.45 хувь, FTSE 100 индекс 1.22 хувийн тус тус уналттай хаагдлаа.
  2. Английн 4-р сарын инфляцын түвшин 3.2 хувиас 2.3 хувьд хүрч буурлаа. Энэ нь сүүлийн 3 жилийн хугацаанд дахь хамгийн доод түвшин болж байна. Английн төв банк 2024 оны 6-р сараас эхлэн бодлогын хүүгээ бууруулах хүлээлттэй байна.
  3. Евро бүсийн эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх PMI индекс 5-р сард 52.3-д хүрч өслөө. Энэ нь сүүлийн 12 сарын хамгийн дээд түвшин боллоо.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч долоо хоногт уналттай байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 0.36 хувь, TOPIX индекс 0.11 хувийн тус тус уналттай хаагдлаа.
  2. Япон улсын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх 5-р сарын үйлдвэрлэлийн PMI 49.6 - 50.5-д хүрч өслөө. Харин үйлчилгээний салбарын PMI  54.3 - 53.6-д хүрч буурлаа. Уг үзүүлэлтийг дийлэнх эдийн засагчид хэвийн үзүүлэлт гэж үзэж байна.
  3. Япон улсын иений ханш сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшиндээ арилжаалагдаж байна. Япон улсын төв банкны зүгээс бодлогын хүүгээ өсгөх талаар дохио өгсөөр байгаа хэдий ч валютын зах зээлд хүчтэй нөлөөлөх бодитой бодлогын шийдвэр авахгүй байгаа тул иений ханшийн сулрал үргэлжилсээр байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын Засгийн газар уналтад өртөөд буй үл хөдлөх хөрөнгийн салбараа дэмжихээр түүхэн бодлогын шийдвэрийг авч хэрэгжүүлэхээр болсон билээ. Гэсэн хэдий ч тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч долоо хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 2.07 хувь, CSI 300 индекс 2.08 хувь тус тус бууралттай хаагдлаа.
  2. БНХАУ-ын Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн салбарынхаа эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд орон сууц анх удаа ипотекийн зээлээр худалдан авч буй иргэдийнхээ урьдчилгаа төлбөрийн харьцааг 5%-иар бууруулж 15%, хоёр дахь удаагаа орон сууц худалдан авч байгаа иргэдийн урьдчилгаа төлбөрийн харьцааг 25% болгож бууруулсан. Мөн орон сууцны зээл олголтыг нэмэгдүүлэхийн тулд төрийн өмчит банкнуудад 300 тэрбум юанийн бага хүүтэй зээл олголт хийх бодлогын шийдвэрийг гаргаад байгаа юм.
  3. БНХАУ-ын төв банк 1 жил болон 5 жилийн хугацаатай суурь хүүгийн түвшнүүдийгээ 3.45 хувь болон 3.95 хувьд хэвээр хадгаллаа.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news