{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮРГЭЛЖИЛСЭН УНАЛТ

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮРГЭЛЖИЛСЭН УНАЛТ


“Dow Jones index” Лхагва гарагт 1,164.52 нэгж буюу 3.6%-аар буурч 31,490.07 болсон нь 2021 оны 3-р сараас хойших хамгийн доод хаалт боллоо. “S&P 500 index” нь мөн 4%-аар буурч 3,923.68 нэгж болсон бол технологийн "Nasdaq index" 4.7%-аар буурч 11,418.15 нэгж болон унаад байна.

Уг зах зээлийн уналтад томоохон худалдааны дэлгүүрүүдийн ашигт ажиллагаа буурсан нь гол нөлөөллийг үзүүлэв. Тодруулбал, инфляцын өндөр түвшин болон нийлүүлэлтийн сүлжээний доголдолтой холбоотойгоор худалдааны салбарын борлуулалтын орлого багасаж байгаа нь голлох нөлөөллийг үзүүлсэн юм.

Худалдааны салбарын "Dollar Tree”-ийн хувьцааны үнэ 14%, “Dollar General”-ийн хувьцааны үнэ 11.1%, “Costco Wholesale”-ийн хувьцааны үнэ 12.5%-аар тус тус Лхагва гарагт унасан нь 2003 оноос хойших тус компаниудын нэг өдөрт унасан хамгийн дээд түвшин болоод байна. Уг уналттай холбоотойгоор "Cboe"-н хэлбэлзлийн индекс буюу Уолл Стритийн "айдас хэмжигч" гэгддэг тус индекс Лхагва гарагт 18.6 хувиар өссөн байна. 

Сүүлийн хэдэн 7 хоногийн зах зээлийн тогтворгүй байдал нь технологийн компаниудын хувьцааны үнийг уналтад оруулаад байсан бол одоо худалдааны салбарт нөлөөлж эхэллээ. Нийлүүлэлтийн сүлжээний тасалдал болон инфляцын түвшний өсөлт нь хэрэглэгчдийн хэрэгцээнээсээ илүү зардал гаргахыг багасгаж улмаар худалдааны салбарын борлуулалт багасаж тус салбарын хувьцааны үнэ буурах хандлагатай байна. 

Зах зээл тогтворгүй байгаа энэ үеийн хамгийн том эрсдэл нь ОХУ-ын Украин хоорондын дайнаас үүсэх геополитикийн эрсдэл байна. Финлянд, Швед улсууд Лхагва гарагт НАТО-д элсэх хүсэлтээ албан ёсоор гаргасан нь батлагдвал Хойд Европын аюулгүй байдалд нөлөөлж геополитикийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байна. Мөн БНХАУ дах “0 ковид” хөл хорионы бодлого нь хувьцааны зах зээлд сөргөөр нөлөөж байна. Энэ үед эрсдэл багатай богино хугацааны бондын хөрөнгө оруулалт хийх нь хамгийн оновчтой шийдвэрүүдийн нэг болоод байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ