{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
“ЛЭНДМН ББСБ” ХК-ИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ОРЛОГО 143 ДАХИН ӨСӨВ
Компанийн мэдээ

“ЛЭНДМН ББСБ” ХК-ИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ОРЛОГО 143 ДАХИН ӨСӨВ


“Лэндмн ББСБ” хувьцаат компани 23.9 сая төгрөгийн цэвэр ашигтай  ажилласан байна. Өмнө нь 2016 онд 7.5 сая төгрөгийн алдагдалтай  ажиллаж  байсан юм. Тус компанийн  зээлийн хүүгийн орлого  2017 онд 143 дахин өссөнөөр 961.7 сая төгрөгт хүрчээ. Хөрөнгийн зах зээлийн "отгон тоглогч" болох “Лэндмн ББСБ” компанийн хувьцаа  эзэмшигчдийн ээлжит хурал тавдугаар сарын 10-ны өдөр болох товтой байна. Харин хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг ирэх сарын 11-нээс  өмнө бүртгэх ажээ. Хурлаар компанийн ТУЗ-ийн гишүүдийг сонгож,  санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны тайлангаа танилцуулна. Үүнээс гадна “Лэндмн ББСБ” компани өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг  хэлэлцэхээр товлосон байна. 

Тус  компанийн хувьцааны ханш 57.8 төгрөгт хүрч өсөж байсан ч сүүлийн  байдлаар 46 төгрөг боллоо. Олон нийтэд хувьцаагаа арилжиж эхэлснээс хойш  хоёр долоо хоног гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд “Лэндмн  ББСБ”-ийн хувьцааны арилжаа нийт 2.1 тэрбум төгрөгөөр хийгджээ.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news