{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
“ЛЭНДМН ББСБ” ХК НЬ ХУВЬЦААГАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ АСУУДЛЫГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ЖАГСААЛТААС ХАСЛАА
Хөрөнгийн зах зээл

“ЛЭНДМН ББСБ” ХК НЬ ХУВЬЦААГАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ АСУУДЛЫГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ЖАГСААЛТААС ХАСЛАА


“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д бүртгэлтэй “ЛэндМН ББСБ” ХК  нь хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлаа 2018 оны 5 дугаар сарын 10-ны  өдөр хуралдуулахаар зарласан ба уг хурлаар хэлэлцэх асуудлын  жагсаалтанд “Компани өөрийн хувьцаагаа эргүүлэн худалдан авах эрхийг  зөвшөөрөх эсэх” асуудлыг тусгасан байсан. 

 Компанийн  тухай хуулийн 33.7-д заасны дагуу, компани өөрийн гаргасан хувьцааг  эргүүлэн худалдан авсан тохиолдолд тус хувьцаа нь компанийн зарласан  боловч гаргаагүй хувьцаанд тооцогдох ба ийнхүү гаргасан хувьцааны тоог  бууруулах нь МХБ-ийн үнэт цаасны бүртгэлийн III ангиллын шалгуурыг үл хангах нөхцөл үүсэх тухай “Монголын  хөрөнгийн бирж” ТӨХК-иас “ЛэндМН ББСБ” ХК-д албан бичгээр мэдэгдсэний  дагуу уг асуудлыг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хувьцаа  эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассан  байна.


Эх сурвалж: MSE.mn 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news