{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
Los Angeles Lakers багийн хөрөнгө оруулалтын өгөөж жилийн 11.7 хувьтай тэнцэж байна.

Los Angeles Lakers багийн хөрөнгө оруулалтын өгөөж жилийн 11.7 хувьтай тэнцэж байна.


АНУ-ын Los Angeles Lakers сагсан бөмбөгийн багийн дийлэнх хувьцааг Бассын гэр бүлийн гишүүд эзэмшдэг бөгөөд тэд 2025 оны 6-р сарын дунд үеэр өөрсдийн эзэмшлийн хувьцаагаа 10.0 тэрбум ам.доллароор худалдах болсноо зарлалаа.

Los Angeles Lakers багийг Доктор Жерри Басс 1979 онд 67.5 сая ам.доллароор худалдан авч байсан бөгөөд гэр бүлд нь өвлөгдөж, өдгөө 10.0 тэрбум ам.долларын үнэ хүрсэн нь нийт 14,714.8хувийн өгөөж буюу 45 жилийн турш жил дунджаар 11.7 хувийн өгөөж хүртсэнтэй тэнцэх юм.

Уг арилжаа дэлхий дахинд алтернатив буюу уламжлалт бус хөрөнгө оруулалтын хамгийн өндөр өгөөжтэй хэлцэл болж байна. Тухайлбал, S&P 500 индексийн 1979-2024 оны хоорондох дундаж өгөөж 10.6 хувь байхад Los Angeles Lakers баг тус индексийн гүйцэтгэлийг 1.1 хувиар давсан үзүүлэлттэй байна. 

Өөрөөр хэлбэл, 1979 онд S&P 500 индексэд 67.5 сая ам.доллароор хөрөнгө оруулсан бол таны өгөөж 2024 оны эцэст 6.3 тэрбум ам.доллар хүрэх байжээ. Харин Los Angeles Lakers багийг худалдан авснаар багийн үнэлгээ жилд дунджаар 11.7 хувиар өсөж, ижил хугацаанд 10.0 тэрбум ам.доллар болох юм. 

Гэвч нөгөө талаас нь харж үзвэл, дэлхий даяар алдаршсан Los Angeles Lakers багийг үүсгэн байгуулж, удирдах шаардлагагүйгээр S&P 500 индексэд хөрөнгө оруулбал 1.1 хувиар бага өгөөж хүртэх ч хөрөнгө оруулалт тань мөн тэрбум ам.долларт хүрэх боломжтойг уг жишээ тодотгож байна.

Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

"Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК

-

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

+976 7010-0261


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news