{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
"МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД" БАГ ШИНЭ ЭЗЭНТЭЙ БОЛОХ УУ?

"МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД" БАГ ШИНЭ ЭЗЭНТЭЙ БОЛОХ УУ?


Дэлхийн хамгийн баян хүн Элон Маск эрхэм Мягмар гарагт өөрийн твиттер хуудсандаа Манчестер Юнайтед Plc (MANU.N) хөлбөмбөгийн клубийг худалдан авч буйгаа жиргэлээ. Хөлбөмбөгийн тус багийг АНУ-ын Глейзерийн гэр бүл удирддаг бөгөөд одоогоор уг гэр бүл болон Элон Маск эрхэм хоёул дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна.

Манчестер Юнайтед баг нь 20 удаагийн Английн аварга, дэлхийн хамгийн нэр хүндтэй клубүүдийн тэмцээн болох Европын цомд 3-н удаа түрүүлсэн дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгийн клубүүдийн нэг юм. 2021 онд Их Британийн "The Daily Mirror" сонин Глейзерийн гэр бүл Манчестер Юнайтед багийг 4 тэрбум фунт стерлингээс (4.84 тэрбум ам.доллар) дээш үнийн санал ирсэн тохиолдолд зарах боломжтой болохыг мэдээлж байсан байна.

Элон Маск эрхмийн "Twitter Inc."-ийг худалдан авах хэлцэл дуусгавар болох төлөвтэй байгааг харгалзан үзэхэд Манчестер Юнайтед багийг худалдан авах магадлал өндөр байна. Мөн түүний шүтэн бишрэгчид Манчестер Юнайтед багийг худалдан авахыг твиттерээр түүнд уриалж байна.

/Жич: Элон Маск эрхмийн хөрөнгийг "Forbes" 270 тэрбум ам.доллароор үнэлдэг./

Эх сурвалж: Reuters

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news