"МАНДАЛ ДААТГАЛ" ХК НЬ AM BEST АГЕНТЛАГААС BB+ ҮНЭЛГЭЭ АВЛАА
Даатгалын болон давхар даатгалын компаниудад санхүүгийн зэрэглэл, үнэлгээ тогтоох үйл ажиллагаа явуулдаг АМ Best агентлагаас "Мандал даатгал" ХК-ийн ерөнхий санхүүгийн чадавхийг “B”, урт хугацааны зээлжих зэрэглэлийг “BB+” гэж тус тус үнэлсэн бөгөөд цаашдын төлөвийг нь “Тогтвортой” хэмээн үзжээ. Энэхүү зэрэглэлийг гаргахад компанийг олон талаас нь судалж, санхүүгийн үзүүлэлтүүд болон өмнөх хугацааны гүйцэтгэлийг “Strong” буюу “Хүчтэй” хэмээн тодорхойлсон байна.
АМ Best нь 1899 онд байгуулагдсан, АНУ-д төвтэй, Нью Йорк, Лондон, Амстердам, Дубай, Хонконг, Сингапур зэрэг 100 гаруй улс орны томоохон хотуудад үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн зэрэглэл, үнэлгээ тогтоох үйл ажиллагаа явуулдаг нарийн мэргэшсэн тэргүүлэгч агентлаг юм.
Бусад мэдээ