{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
"МАНДАЛ ДААТГАЛ" ХК НЬ AM BEST АГЕНТЛАГААС BB+ ҮНЭЛГЭЭ АВЛАА

"МАНДАЛ ДААТГАЛ" ХК НЬ AM BEST АГЕНТЛАГААС BB+ ҮНЭЛГЭЭ АВЛАА


Даатгалын болон давхар даатгалын компаниудад санхүүгийн зэрэглэл, үнэлгээ тогтоох үйл ажиллагаа явуулдаг АМ Best агентлагаас "Мандал даатгал" ХК-ийн ерөнхий санхүүгийн чадавхийг “B”, урт хугацааны зээлжих зэрэглэлийг “BB+” гэж тус тус үнэлсэн бөгөөд цаашдын төлөвийг нь “Тогтвортой” хэмээн үзжээ. Энэхүү зэрэглэлийг гаргахад компанийг олон талаас нь судалж, санхүүгийн үзүүлэлтүүд болон өмнөх хугацааны гүйцэтгэлийг “Strong” буюу “Хүчтэй” хэмээн тодорхойлсон байна.

АМ Best нь 1899 онд байгуулагдсан, АНУ-д төвтэй, Нью Йорк, Лондон, Амстердам, Дубай, Хонконг, Сингапур зэрэг 100 гаруй улс орны томоохон хотуудад үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн зэрэглэл, үнэлгээ тогтоох үйл ажиллагаа явуулдаг нарийн мэргэшсэн тэргүүлэгч агентлаг юм.


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news