{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
"МИК ХОЛДИНГ" ХК-ИЙН 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮГИЙН БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ГАРЛАА

"МИК ХОЛДИНГ" ХК-ИЙН 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮГИЙН БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ГАРЛАА


Image result for МИКХөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарган дотоод, гадаадын зах зээл дээр борлуулах замаар үйл ажиллагаа явуулж буй “МИК Холдинг” ХК-ийн 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан гарлаа.

2018 оны 6-р сарын 30-ны өдрийн байдлаар тус компанийн 80.6 хувийг ААН, 19.3 хувийг төрийн өмчит байгууллагууд, үлдсэн 0.1 хувийг иргэд эзэмшиж байна.

“МИК Холдинг” ХК-ийн охин компани болох “МИК ОССК” ХХК нь энэ оны эхний хагас жилд МИК актив – 14 ТЗК” ХХК болон “МИК актив – 15 ТЗК” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж, нийт 268.2 тэрбум төгрөгийн дүн бүхий ипотекийн зээлээр баталгаажсан бонд нэмж гаргажээ. Мөн тус хугацаанд давуу эрхтэй бондын үндсэн төлбөрт нийт 118.6 тэрбум төгрөг, давуу болон энгийн бондын купоны төлбөрт 67.2 тэрбум төгрөгийг төлсөн байна.

Компанийн хүүгийн орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.7 хувиар өсч 115.6 тэрбум төгрөгтэй тэнцлээ. Компанийн борлуулалт, маркетингийн зардал 4.5 дахин буюу 545 сая төгрөгөөр, ерөнхий ба удирдлагын зардал 41.7 хувь буюу 3.1 тэрбум төгрөгөөр ихэссэн байна. Ингэснээр нийт цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар буурч 30.8 тэрбум төгрөгтэй тэнцжээ.

2018 оны эхний хагас жилийн байдлаар“МИК Холдинг” ХК-ийн нийт хөрөнгө 3 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Ипотекийн зээлээр баталгаажсан бондын хэмжээ нийт хөрөнгийн 91.8 хувийг, өөрийн хөрөнгийн хэмжээ 6.5 хувийг бүрдүүллээ. Нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оноос 7.1 хувиар өсөхөд ипотекийн зээлээр баталгаажсан бондын хэлцлийн хэмжээ 5.9 хувиар өссөн нь нөлөөлжээ.


Эх сурвалж: Ти Ди Би Капитал ҮЦК


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news