{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
МХБ: 2018 ОНЫ ЭХНИЙ 10 САРД 82.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХУВЬЦАА АРИЛЖЛАА

МХБ: 2018 ОНЫ ЭХНИЙ 10 САРД 82.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХУВЬЦАА АРИЛЖЛАА


Image result for монголын хөрөнгийн бирж2018 оны эхний 10 сард Монголын Хөрөнгийн биржид 82.7 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаад байна. Хувьцааны арилжааны 63.2 хувь буюу 52.3 тэрбум төгрөгийг хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа бүрдүүлжээ.

Хоёрдогч зах зээлийн арилжааны 21 хувийг, багцын арилжааны 26.6 хувийг “Говь”, “Тавантолгой”, “АПУ” компаниудын хувьцааны арилжаа бүрдүүлсэн байна. Мөн IPO гаргаад удаагүй байгаа компаниудын хоёрдогч зах зээлийн арилжаа 30 орчим хувийг бүрдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны 60 орчим хувийг зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч гурван компани, хөрөнгийн захад шинээр хөл тавьсан компаниудын хувьцааны арилжаа бүрдүүлсэн байна. Задлаад харвал, оны эхний 10 сард “ЛэндМН ББСБ” ХК-ийн хувьцаа хоёрдогч зах зээл дээр 7.3 тэрбум төгрөгөөр, “АПУ” компанийнх 6.2 тэрбум төгрөгөөр тус тус арилжигдсан байна. Мөн даатгалын хоёр компанийн хувьцаа арилжигдаад сар гаруйн хугацаанд нийт 2.7 тэрбум төгрөгийн арилжаа МХБ дээр хийгдээд байгаа юм. Компаниудын IPO амжилттай болж байгаагаас гадна, IPO гаргасан компаниудын хоёрдогч зах зээлийн арилжаа нь идэвхтэй байна гэж МХБ мэдээллээ. Он гарснаас хойш шинээр хөрөнгийн захад гараад байгаа компаниудын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор анхдагч зах зээлийн арилжааны дүн 30.4 тэрбум төгрөгт хүрч нийт хувьцааны арилжааны 36.8 хувийг бүрдүүлжээ.

2017 онд “Айтүүлс” ХК IPO гаргаж байхад эрэлт нь нийлүүлэлтээсээ гурав дахин давж, хувьцааны ханш нь 14 хоногийн дотор 2.5 дахин өсөж байсан. Мөн “ЛэндМН ББСБ” ХК-ийн хувьцааны захиалга нийлүүлэлтээ найм дахин давсан. Хамгийн сүүлд даатгалын компаниудын хувьцааг худалдан авах захиалга олон нийтэд санал болгосон дүнгээс давсан.

IPO-оос IPO-ийн хооронд хөрөнгийн зах зээлд оролцогчдын мэдлэг дээшилж байгаагаас гадна шинэ бүтээгдэхүүний эрэлт зах зээлд байсаар байгааг “Голомт” болон “Худалдаа хөгжлийн банк”-ны кастодиан хэлтсийн захирлууд онцолсон. Мөн МХБ- ийн Гүйцэтгэх захирал ойрын хугацаанд шинээр гарахаар хүлээгдэж байгаа компаниуд нэмэгдэж байгааг мэдээлсэн юм. Харин Санхүүгийн зохицуулах хороо дан нийлүүлэлт талаас бус эрэлтийг зөв тодорхойлж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад ч мөн анхаарч байгаагаа илэрхийлээд байна.

Хувьцааны ханшийн өөрчлөлтийг харвал, “ЛэндМН ББСБ”, “Мандал даатгал” болон “Ард даатгал” компаниудын хувьцааны ханш анх IPO гаргаснаас хойш өсөөд байна. Харин “Монгол Базальт”, “Эрдэнэ Ресурс Девелопмент” компаниудын хувьцааны ханш МХБ-д бүртгүүлснээс хойш буураад байна.


Эх сурвалж: BloombergTv.mn


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news