{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
МХБ: БҮРТГЭЛТЭЙ 54 ХК-ИЙН 20-ИОС ДЭЭШ ХУВИЙГ ЖИЖИГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ЭЗЭМШИЖ БАЙНА

МХБ: БҮРТГЭЛТЭЙ 54 ХК-ИЙН 20-ИОС ДЭЭШ ХУВИЙГ ЖИЖИГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ЭЗЭМШИЖ БАЙНА


Related imageМонголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 200 гаруй хувьцаат компаниас 54 компанийн 20-иос дээш хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл нийт бүртгэлтэй компаниудын ойролцоогоор дөрөвний гурав нь төвлөрөл ихтэй байгаа юм.

Санхүүгийн зохицуулах хороо 2017 оноос хойш гарсан зургаан IPO-д 20-иос доошгүй хувиа олон нийтэд санал болгохыг зөвлөсөн байна. Ингэснээр компанийн ил тод нээлттэй байдал, хариуцлага нэмэгдэнэ гэж үзжээ. Тухайлбал, 2018 оны эцсийн байдлаар “Айтүүлс” компанийн 36.8 хувийг 1136 жижиг хувьцаа эзэмшигч эзэмшиж байгаа юм. Мөн “Монгол базальт” компанийн 30 хувийг 2,350 жижиг хувьцаа эзэмшигч эзэмшиж байна. Харин зах зээлийн үнэлгээ өндөр, томоохон компаниудыг төвлөрөл ихтэй гэж шүүмжилдэг. Хэдий тийм боловч “Мах импекс”, “Монгол шуудан”, “Сүү” зэрэг компаниудын төвлөрөл сүүлийн нэг жилд бага багаар буурч байгааг ҮЦТХТ-ийн судалгаанаас харж болохоор байна. Мөн “Говь” компани хувьцааны төвлөрлөө бууруулж, хөрвөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд 2018 оны 12 дугаар сард нэгж хувьцаагаа 100 хуваасан юм.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news