{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
МХБ: ӨДРИЙН ДУНДАЖ АРИЛЖАА ӨМНӨХ ОНООС 21.5 ХУВИАР ӨСЧ, 373 САЯ ТӨГРӨГТ ХҮРСЭН

МХБ: ӨДРИЙН ДУНДАЖ АРИЛЖАА ӨМНӨХ ОНООС 21.5 ХУВИАР ӨСЧ, 373 САЯ ТӨГРӨГТ ХҮРСЭН


Image result for монголын хөрөнгийн биржМонголын хөрөнгийн биржийн өдрийн дундаж арилжаа өмнөх оноос 21.5 хувиар өсөж, 373 сая төгрөгт хүрлээ. Энэ нь сүүлийн таван жилийн хугацаанд тогтмол өссөн үзүүлэлт болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл 2014 онд Монголын хөрөнгийн биржид хийгдэж байсан өдрийн дундаж арилжааны дүн 95 сая төгрөг байсан аж. Үүнээс хойш жил бүр дунджаар 40 орчим хувиар өсч иржээ. Энэ онд хувьцааны арилжаа нэмэгдэхэд олон шинэ бүтээгдэхүүн гарч, анхдагч зах зээлийн арилжааны идэвх өссөн нь голлон нөлөөлсөн байна. Мөн энэ онд хийсэн өндөр дүнтэй хувьцааны анхдагчийн арилжаанаас “Мандал даатгал” компанийн 7.5 тэрбум төгрөг, “Монгол базальт” компанийн 6.4 тэрбум төгрөгийн арилжааг хийжээ. Жил гаруйн өмнөөс ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа зогссонтой холбоотойгоор хөрөнгө оруулагчид хувьцаа сонирхох хандлагатай байна гэж үнэт цаасны компаниуд онцолж байсан юм.  


Эх сурвалж: BloombergTv.mn



Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news