{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
МОНГОЛ БАЗАЛЬТ ХК: ДУЛААЛГЫН МАТЕРИАЛЫН ЗАХ ЗЭЭЛД 30-40 ТЭРБУМ ТӨГРӨГ ЭРГЭЛДЭЖ БАЙНА

МОНГОЛ БАЗАЛЬТ ХК: ДУЛААЛГЫН МАТЕРИАЛЫН ЗАХ ЗЭЭЛД 30-40 ТЭРБУМ ТӨГРӨГ ЭРГЭЛДЭЖ БАЙНА


Image result for монгол базальт30-40 тэрбум төгрөг эргэлддэг дотоодын дулаалгын материалын зах зээлд хонины ноосоор дулаалгын материал үйлдвэрлэгч “Эко ноос”, чулуун хөвөн дулаалга үйлдвэрлэгч “Монголбазальт” зэрэг компаниуд үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

Энэхүү зах зээлийн томоохон тоглогчдын нэг “Монгол базальт” ХК өнгөрсөн оны жилийн эцсийн үзүүлэлтээ аравдугаар сарын байдлаар аль хэдийн давуулсан борлуулалттай байна гэж мэдээллээ. Энэ онд үйлдвэрлэлийнхээ гарцыг нэг тонноос 1.2 тонн болгон нэмэгдүүлсэн байна. Мөн энэ өвөл гол төхөөрөмж болох зуухны шинэчлэл засварын ажлыг хийж дуусгаснаар цагт хоёр тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм байна.

Тус компани нээлттэй хувьцаат компани болсноос хойш таван сарын хугацаанд шинэчлэл завсрын ажлуудыг идэвхтэй хийж байгаа аж. Мөн дотоодын зах зээлийн 10 хувийг эзлэх зорилготой ажиллаж байгаа гэж мэдээллээ. Үүнээс гадна үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эрэлт дотоодод өндөр байгаа учраас экспортлох бүтээгдэхүүн нөөцлөх боломж гарахгүй байна гэж онцлов. “Монгол базальт” ХК ирэх онд борлуулалтаа таван тэрбум төгрөгт хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд Япон, БНСУ-д бүтээгдэхүүнээ экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.

Харин “Эко ноос” компани энэ онд 1430 ам метр хонины ноосон барилгын дулаан тусгаарлах материал үйлдвэрлэсэн байна. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 64 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Ингэснээр борлуулалт нь 16.5 хувиар буурсан байна. Тус үйлдвэр жилд 1911 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай аж. “Эко ноос” компани өнгөрсөн онд ноос задлах машин, холигч машин зэрэг шинэ тоног, төхөөрөмжийг суурилуулан туршсан байна. Тус компани 2018 онд Япон улсад 150 ам метр бүтээгдэхүүн экспортлоод байгаа бөгөөд цаашид Европын орнууд, БНСУ-д экспортлохоор төлөвлөж байгаа гэж мэдээллээ. “Эко ноос” компани ирэх онд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ 2000 ам метр хүргэж, борлуулалтын орлогоо нэг дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ