{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
"МОНГОЛ ДААТГАЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

"МОНГОЛ ДААТГАЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД


Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Хорго Хайрхан" ХК нь 2019 оны 4 сарын 25-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаараа компанид "Монгол даатгал" ХХК-ийг нэгтгэхээр шийдвэрлэсэн бөгөөд энэхүү нэгдэлтэй холбоотой асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 372 тоот тогтоолоор зөвшөөрсөн болно.

Үүнтэй холбогдуулан дээрх шийдвэрийн эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуулийн 53 болон 54 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн авахыг компаниас шаардах эрх үүссэнийг үүгээр мэдэгдэж байна.

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн огноо: 2019 оны 12-р сарын 16-ны өдөр

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх дуусах огноо: 2020 оны 1-р сарын 31-ний өдрийг хүртэл

Шаардах эрхийг хэрэгжүүлэх нэгж хувьцааны үнэ: 652.37 төгрөг 

Шаардах эрх хэрэгжүүлэгч "Монгол даатгал" ХК:   УБ, СБД, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, "Монгол даатгал" ХК-ийн байр, холбогдох утас: 11-313697, 99036048, 88424455, 99059828

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news