"МОНГОЛ ДААТГАЛ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ СЭРГЭЭХЭЭР БОЛЛОО
"Монгол даатгал" ХК-ийн үнэт цаасны арилжааг сэргээх тухай Санхүүгийн Зохицуулах Хорооны Улсын байцаагчийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 21 тоот албан шаардлага нь Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаа эхэлснээс хойш ирсэн тул "Монгол даатгал" ХК-ийн хувьцааны арилжааг 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нээхээр боллоо.
Тус компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбогдуулан үнэт цаасны арилжааг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн түр зогсоогоод байсан билээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Other news