{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
“МОНГОЛ ШУУДАН” ХК НОГДОЛ АШГИЙН ХЭМЖЭЭГЭЭ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
Хөрөнгийн зах зээл

“МОНГОЛ ШУУДАН” ХК НОГДОЛ АШГИЙН ХЭМЖЭЭГЭЭ НЭМЭГДҮҮЛЛЭЭ


“Монгол Шуудан” ХК-ийн 2017 оны жилийн эцсийн аудитлагдсан тайлангаар цэвэр ашгийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №18/04 тоот тогтоолоор компанийн цэвэр ашгийн 30 хувь буюу нэгж хувьцаанд 3.68 төгрөг, нийт 367,247,033 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18/01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байна.


Эх сурвалж: MSE.mn


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news