{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
МОНГОЛ УЛС БОЛОВСРУУЛСАН АЛТАА 100 ХУВЬ ИХ БРИТАНИД ГАРГАЖ БАЙНА

МОНГОЛ УЛС БОЛОВСРУУЛСАН АЛТАА 100 ХУВЬ ИХ БРИТАНИД ГАРГАЖ БАЙНА


Image result for goldЭнэ оны эхний 7 сарын байдлаар манай улс экспортод 4.116.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргаж, 3.265.7 сая ам.долларын бараа, түүхий эд импортоор авчээ.

УУХҮЯ-ны мэдээллээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспорт 596.4 сая ам.доллараар буюу 16.9 хувиар, импорт 929.0 сая ам.доллараар буюу 39.8 хувиар өсөөд байна. Экпорт, импортын зөрүү 851.0 сая ам.долларын эерэг үзүүлэлттэй гарчээ. Экспортод боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр болон цайрын баяжмалыг 100 хувь, зэсийн баяжмалын 99.8 хувийг БНХАУ-д, жоншны 53.7 хувийн мөн урд хөршид, 46.0 хувийг ОХУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 100 хувь Их Британид тус тус гаргасан байна. Манай улс дэлхийн 60 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 92.3 хувь, Их Британид 3.8 хувь, ОХУ-д 1.2 хувь тус тус ногдож, нийт экспортын 97.3 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Харин импортоор нийлүүлсэн барааны нийт дүнд машин механизм, тоног төхөөрөмж болон эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 683.6 сая ам.доллар буюу 20.9 хувь, эрдэс бүтээгдэхүүн 730.4 сая ам.доллар буюу 22.4 хувийг эзэлж байна. Үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 604.0 сая ам.доллар буюу 82.7 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 318.9 сая ам.доллар буюу 9.8 хувийг, химийн болон үйлдвэрийн бүтээгдэхүүн 205.1 сая ам.доллар буюу 6.3 хувийг тус тус эзэлж байна. Нийтдээ гадаад худалдааны бараа эргэлт 7.382.3 сая ам.долларт хүрснийг өнгөрсөн оны үетэй харьцуулвал 1.525.3 сая ам.доллараар буюу 26.0 хувиар өссөн дүнтэй гарчээ.


Эх сурвалж: Montsame.mn 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news