Монгол улсын гадаад валютын нөөц 4.3 тэрбум ам.долларт хүрлээ
Монгол улсын 2023 оны 11-р сарын гадаад валютын нөөц 4.3 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь сарын өмнөх үеэс 8.10%, оны эхэн үеэс хойш 26.47% тус тус өссөн үзүүлэлт юм. Ковидын хязгаарлалт болон БНХАУ дах хөл хориогийн улмаас Монгол улсын гадаад валютын нөөц 2022 оны 8-р сард 2.70 тэрбум ам.долларт хүрч буурч байсан юм. Тухайн үед төгрөгийн худалдан авах чадвар ам.долларын эсрэг эрчимтэй суларсан билээ.
Харин ийнхүү улсын гадаад валютын нөөц нэмэгдэж буй нь төгрөгийн ханшийн тогтвортой байдал болон улсын гадаад өрийн зээлжих зэрэглэлд шууд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой байна. 2023 онд төгрөг ам.долларын эсрэг тогтвортой буюу 1 ам.доллар 3,421.90 төгрөгтэй тэнцэж арилжаалагдаж байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19