{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
МОНГОЛБАНК: 2020 ОНД БАГТАЖ FATF-ИЙН ХЯНАЛТЫН ЖАГСААЛТААС ГАРАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА

МОНГОЛБАНК: 2020 ОНД БАГТАЖ FATF-ИЙН ХЯНАЛТЫН ЖАГСААЛТААС ГАРАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА


Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага FATF-ийн хяналтын жагсаалтаас 2020 онд багтаж гарах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэж Монголбанк мэдээллээ.


Парист болсон хурлаар Монгол Улс дөрвөн чиглэлд хэрэгжүүлэх ажлаа тодорхойлж, үзүүлэлтээ сайжруулах амлалт өгөөд байгаа юм. Тухайлбал: Санхүүгийн зохицуулах хороо болон бусад санхүүгийн бус бизнесийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн зохицуулагч хяналт шалгалтын давтамж, хүрээг эрсдэлд суурилсан байдлаар хэрэгжүүлэх, мөнгө угаах хэргийн мөрдөн шалгах болон прокуророор яллах ажиллагааг идэвхжүүлэх, хилээр мэдүүлээгүй бэлэн мөнгийг хураах ажиллагааг идэвхжүүлэх, хориг арга хэмжээнээс зайлсхийхээс сэргийлсэн хамтын ажиллагаа, зохион байгуулалтын чиглэлээр авсан арга хэмжээг баталгаажуулах зэрэг дөрвөн чиглэлээр хийж гүйцэтгэх ажлууд үлдээд байна. Эдгээр ажлыг шууд хариуцах байгууллагуудыг мөн тодорхойлжээ.

Үүнээс гадна Монгол Улс хяналтын жагсаалтад орсноос үүдэж гадаад төлбөр тооцоо саатах зэрэг ноцтой хүндрэл үүсэхгүй гэдгийг Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч илэрхийллээ.

Эх сурвалж: BloombergTV.mn




Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news