{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
МОНГОЛБАНК: IX САРД 2.1 ТОНН АЛТ ХУДАЛДАН АВСАН

МОНГОЛБАНК: IX САРД 2.1 ТОНН АЛТ ХУДАЛДАН АВСАН


Related imageМонголбанк 9-р сарын алт худалдан авалтын дүн мэдээг албан ёсоор танилцууллаа. Төв банк есдүгээр сард 2.1 тонн алт худалдан авсан байна. Ингэснээр Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ оны эхний есөн сард өссөн дүнгээр 14.3 тоннд хүрлээ. Хэдий тийм боловч Төв банкны худалдан авсан алтны хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 378 кг-аар буурсан үзүүлэлт болж байна. Алт тушаалтыг нэмэгдүүлэхийн тулд татварын хөнгөлөлтийг 2019 оноос цааш үргэлжлүүлэх саналыг Төв банк гаргаж байгаа юм. 2019 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд тусгасан онцлох зорилтын нэг нь гадаад валютын албан нөөцийг дунд хугацаанд хамгийн багадаа 6.5 тэрбум ам.долларт хүргэх зорилт байгаа юм.

Учир нь 7-р сарын байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн хэмжээ 2.9 тэрбум ам.доллар байна. Энэ нь импортын бараа үйлчилгээний 5.2 сарын хэрэгцээг хангах хэмжээ юм. Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн хэмжээ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан хэмжээнээс 43 хувиар доогуур, богино хугацаат өр төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүй буюу олон улсын жишиг түвшнээс 10.4 нэгж хувиар бага байгааг Төв банк онцолж байна. Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээний нэг чиглэл нь Төв банкны алт худалдан авалт болж байна.

2018 онд Монголбанк 22 тонн алт худалдан авах зорилт тавьсан бөгөөд ингэснээр алт худалдан авалтаар гадаад валютын албан нөөцийг 700-800 сая ам.доллараар зузаатгах боломжтой гэдгийг онцолж байна.

Мөн үнэт металлын сорьцын хяналтын лабораторийг Дархан-Уул, Баянхонгор аймагт нээж, үйл ажиллагааг нь 10-р сард эхлүүлэх болсныг Төв банк мэдээллээ.

Ингэснээр иргэн, аж ахуйн нэгж олборлосон алтаа тухайн бүс нутагтаа сорьцлуулах боломжтой болж байна. Мөн алтны нийлүүлэлт нэмэгдэх боломжтойг Төв банк мэдээллээ.

Лабораторийг байгуулахад 793.8 сая төгрөг төсөвлөгдсөн байна. Үүнээс 694 сая төгрөг нь тоног, төхөөрөмж худалдан авахад зарцуулагджээ.

Төв банк иргэд, аж ахуйн нэгжээс алтыг Лондоны Үнэт металлын биржийн ханшаар худалдаж авч байгаа аж. Дэлхийн зах зээлд алтны спот ханш он гарснаас хойш 10 хувиар унаж, 1,183 ам.долларт хүрээд байна.


Эх сурвалж: BloombergTv.mn


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news