{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
МОНГОЛБАНК: МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ФИНТЕКИЙН АСУУДЛЫГ ТУСГАНА

МОНГОЛБАНК: МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ФИНТЕКИЙН АСУУДЛЫГ ТУСГАНА


Image result for mongolbank2019 онд Төрөөс Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд финтекийн асуудлыг тусгана гэж Төв банк мэдээллээ. Энэ онд батлагдсан Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар финтек ашиглан төлбөр тооцооны үйл ажиллагаа явуулах компаниудын асуудлыг Төв банк хариуцахаар болсон юм. Финтек нь санхүүгийн салбарт шинээр нэвтэрч байгаа учраас нууцлал, аюулгүй байдал, хуучин эрх зүйн зохицуулалт зэрэг хүндрэлүүд тулгарч байгааг Төв банкны төлбөр тооцооны газар мэдээллээ. Дэлхий дахинд хиймэл оюун ухааны "бот"-ууд, “Peer to peer” зээл, биометрик, блокчэйн технологи, бизнес хоорондын төлбөр тооцоо зэрэг олон хэлбэрээр финтек хөгжиж байна. Үүнээс Монголд "цахим мөнгө", “Q Pay”, бичил зээл шуурхай олгох үйлчилгээ өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгааг Төв банк онцолж байгаа юм.

Төв банкны Мөнгөний бодлогын хорооны хуралдаан есдүгээр сарын 20-нд буюу энэ пүрэв гарагт болох товтой байна. Хуралдаанаар Төв банк бодлогын хүүгийн шийдвэрээс гадна Төрөөс 2019 онд баримтлах Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэнэ.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news