{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
МОНГОЛБАНК МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ШИЙДВЭРЭЭ ТАНИЛЦУУЛАВ

МОНГОЛБАНК МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ШИЙДВЭРЭЭ ТАНИЛЦУУЛАВ


Монголбанк Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 9 дүгээр сарын 16, 20-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэх; бодлогын хүүгийн коридор (+/-1%) байсныг (+/-2%) болгох; арилжааны банкнуудын гадаад зах зээлээс татаж буй зарим эх үүсвэрийг заавал байлгах нөөцөд тооцохгүй байх шийдвэрүүдийг гаргалаа.

Дээрх шийдвэрүүд нь инфляцын түвшнийг зорилтот хэмжээнд хүргэж бууруулах, төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилготой шийдвэрүүд боллоо. Учир нь инфляц 2022 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 14.4%, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8% байна. Энэ нь Монголбанкны зорилтот инфляцын түвшин болох 8%-иас өндөр байгаа юм. Тиймээс бодлогын хүү болон хүүгийн коридорын нэмэгдүүлэх нь инфляцын бууралтад нөлөөлөх юм. (Арилжааны банкнуудын хадгаламжийн хүү 14%-д хүрэх боломжтой болж байна гэсэн үг юм.)

Мөн Монгол төгрөг ам.долларын эсрэг оны эхэн үеэс хойш 14.5% суларч 1 ам.доллар 3,263.91 төгрөгтэй тэнцээд байна. АНУ-д инфляцын түвшин хангалттай буурахгүй байгаатай холбоотой тус улсын төв банк 9 сарын 20, 21-ний хурлаараа бодлогын хүүгээ 0.75%-иар нэмэх хүлээлттэй байна. Уг хурлаар АНУ-ын төв банк бодлогын хүүгээ нэмбэл төгрөг ам.долларын эсрэг дахин сулрах тул үүний эсрэг Монголбанк төгрөгийн өгөөжийг нэмэхээр дээрх шийдвэрүүдийг гаргалаа.

Үүнээс гадна арилжааны банкнуудын гадаад зах зээлээс татаж буй зарим эх үүсвэрийг заавал байлгах нөөцөд тооцохгүй байх шийдвэрийг гаргасан нь зах зээл дэх гадаад валютын нийлүүлэлтийг ихэсгэж, ханшийн тогтвортой байдлыг хангах бодлогын шийдвэр боллоо.

Хурлын шийдвэрүүд нь Монгол төгрөгийн ханшийн тогтвортой байдал болон инфляцыг бууруулах ач холбогдолтой хэдий ч эдийн засгийн өсөлтийг бууруулах сөрөг үр дагавартай юм.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ