{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ “ТОП 20” ИНДЕКСИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ “ТОП 20” ИНДЕКСИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ


Image result for монголын хөрөнгийн биржМонголын Хөрөнгийн бирж “Топ 20” индексийг шинэчилсэн байна. Компанийн зах зээлийн үнэлгээ болон арилжааны өдрийн дундаж гүйлгээ гэсэн хоёр үзүүлэлтийг харгалзан үзэж “Топ 20” индексийг шинэчилжээ. Ингэснээр 2018 онд энэ сагсанд байсан 11 компани хэвээр үлдэж, есөн компани нь шинэчлэгджээ. Үүнээс гадна компанийн үнэт цаас Монголын Хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжааны хоёрдогч зах зээлд жилийн нийт арилжааны өдрийн 20 хувиас доошгүй өдөрт арилжсан байх шаардлагатай байдаг. Эдгээр шалгуурыг хангасан компаниудыг “Топ 20” индексэд бүртгэхэд таван шинэ хувьцаат компани орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл өмнөх сагсанд багтаж байсан есөн компани хасагдаж, шинээр “Айтүүлс”, “ЛэндМН”, “Монгол базальт” болон даатгалын хоёр компани “Топ 20”-ийн сагсанд ороод байна. Мөн хуучин бүртгэлтэй байсан “Жинст Увс, “Хөвсгөл Алтан дуулга” компаниуд идэвхээ сэргээснээр “Топ 20” компанид багтжээ.

Харин өмнөх сагснаас уул уурхайн хэд хэдэн компани хасагдсан байна. Тухайлбал, “Адуунчулуун”, “Шарын гол”, “Шивээ овоо” компаниуд “Топ 20”-оос хасагджээ. “Адуунчулуун” компани 2017 оноос хойш буюу сүүлийн хоёр жилийн турш энэхүү индексэд багтаж байсан юм. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эерэг үнэлгээ болдог “Топ 20” индексэд шинэ хувьцаат компаниуд орж байгаа нь зөв үлгэр дуурайлал бий болгож байна гэж салбарынхан үзэж байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news